Путин, Трамп нар Хельсинкид уулзах дөрвөн шалтгааныг Финляндын сонин ийнхүү нэрлэв

2018-07-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, америкийн ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалт долдугаар сарын 16 – нд Хельсинкид болно. Финляндын Ilta-Sanomat сонин энэхүү уулзалтыг Хельсинкид хийх болсон дөрвөн шалтгааныг нэрлэв хэмээн РИА Новости мэдээлжээ.   Финляндын гүйцэтгэсэн түүхэн үүрэг 1975 онд АНУ-ын ерөнхийлөгч Жеральд Форд, ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежнев нарын хийсэн хэлэлцээ Финляндад болсон анхны уулзалт байв. Энэхүү хэлэлцээний үр дүн нь коммунист болон капиталист улс орнуудын хоорондын харилцааг сайжруулахыг тунхаглаж, 35 улсын тэргүүн гарын үсэг зурсан Хельсинкийн хэлэлцээр байсан. Уг хэлэлцээрийг хожим нь хүйтэн дайныг “зогсоох” үйл явцтай зүйрлэх болсон. ЗСБНХУ задрахаас хэдхэн сарын өмнө 1990 онд том Жорж Буш, Михаил Горбачев нар Персийн булангийн хямралын асуудлыг Хельсинкид хэлэлцсэн. 1997 онд Финляндын Ерөнхийлөгч Мянтюниемигийн албаны өргөөнд АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон, ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин нар Орос-Америкийн хэлэлцээ хийсэн. Удахгүй болох уулзалт Орос-Америкийн харилцааг сайжруулна хэмээн өнөөдөр Цагаан ордон, Кремль хоёр итгэж найдаж байна хэмээн тус сонинд бичжээ.   Финлянд улс НАТО-д ордоггүй Финлянд улс НАТО-д ордоггүй учир “завсрын бүс” болсон нь дараагийн шалтгаан гэж тус сонин үзжээ. Финлянд улс Европын холбооны гишүүн байснаар Баруунтай холбогдохоос гадна тус улс АНУ, ОХУ-ын хоёрын аль алинтай нь сайн харилцаатай ажээ.   Логистикийн шалтгаан Түүхэн шалтгаанууд дээр нэмээд логистикийн хувьд Хельсинки уулзалт хийхэд тохиромжтой газар. Трамп Орос-Америкийн уулзалтын өмнө эхлээд Брюссельд очиж, долдугаар сарын 11-12- нд НАТО-гийн чуулга уулзалтад оролцоно. Дараа нь долдугаар сарын 13-нд Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, хатан хаан хоёрдугаар Елизавета нартай уулзана. Долдугаар сарын 15-нд хөлбөмбөгийн ДАШТ Москвад өндөрлөнө. Хельсинки, Москва хоёрын хооронд нэг цаг гучин минутын нислэг оросын лидерт хялбар дөхөм байх болно хэмээн тус сонинд бичжээ.   Хувийн шалтгаанууд Уг сонины үзэж байгаагаар эдгээр үйл явдлын хоорондын цаг хугацаа богино байх нь дэлхийн нийтийн анхаарлыг дээд зэргээр татахад оросын ерөнхийлөгчийн хувьд сайхан боломж ажээ. Путин спортын том арга хэмжээнд оролцсоныхоо маргааш нь Трамптай уулзана. Нөгөө талаар, Ilta-Sanomat бичсэнээр Финляндад болох уулзалт олон улсын харилцаанд чухал ач холбогдол бүхий бэлгэ тэмдгийн утга агуулах юм байна. Трамп Путинтэй уулзахаар НАТО-гийн уулзалтаас явж байна гэсэн үг. Энэ нь түүний саяхан Хойд Атлантын альянсын лидерүүдийг шүүмжилснийг тодотгож байгаа хэрэг. Трамп НАТО-гийн лидерүүдэд хандаж цэргийн зардлаа нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн мэдэгдсэн билээ. Завсрын бүсэд хийх энэхүү уулзалт альянсын лидерүүдэд батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлж, улмаар АНУ-ын санхүүгийн ачааллыг хөнгөлнө хэмээн тус сонин үзэж байгаа юм байна. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин