Пауэрлифтингийн 12 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн

2018-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.Батдорж

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөлтийн өсвөр, залуучууд, ахмад, насанд хүрэгчдийн 12 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд өнөөдөр эхэллээ. Тэмцээний нээлтийн ёслол 13:00 цагт болсон бөгөөд тус спортоор тив, дэлхийд өндөр амжилт үзүүлсэн тамирчдад цол зэрэг гардуулав. Энэхүү тэмцээний мастер ангиллаас шалгарсан тамирчид удахгүй Монголд болох пауэрлифтингийн мастер ангиллын ДАШТ-д оролцох эрх авах юм. Тэмцээнд оролцогчид дэлхийд тэргүүлэх Bull брэндийн тоног төхөөрөмж дээр дасгалаа гүйцэтгэж байгаа юм. Мөн энэ тэмцээнд 20 гаруй багийн нийт 270 гаруй тамирчин гурван төрөлд 396 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Тэмцээний эхний өдөр өсвөр, залуучуудын ангилалд медалийн эзэд тодрох бол маргааш насанд хүрэгчид, нөгөөдөр мастер ангилалд медалийн эзэд тодрох юм байна. Дашрамд дурьдахад тус холбооны баг тамирчид он гарсаар бахдам амжилт үзүүлсэн бөгөөд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 120 кг-ын жинд Б.Цэрэнчимэд, пара пауэрлифтингийн ДАШТ-ий 105 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн байна. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс олон арван тамирчин медалийн тавцанд гарч, тив, дэлхийн дээд амжилтыг эзэмшсээр байгаа юм. Тэмцээний нээлтийн ёслолд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч З.Буяннэмэх, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Баярхүү, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга тэргүүтэй эрхмүүд оролцлоо. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин