Д.ЭНХЭЭ
Испанийн үндэсний шигшээ багтай хийсэн тоглолтын дараа болсон 11 метрийн цуврал цохилтод багаа аварч чадсан ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн хаалгач Игорь Акинфеевт зориулж "Арт-Грани" компани дурсгалын алтан медаль бүтээжээ хэмээн “Спорт-Экспресс” сонинд бичсэнийг РИА Новости уламжлав.
Гарын алганд багтахуйц (100 миллиметр) хэмжээтэй, найман миллиметр зузаан энэхүү ялалтын медалийг 999-ийн сорьц бүхий алт оруулж урласан юм байна.
Медалийн нүүрэн талын гадаргууд Акинфеевын хөл, мөн түүний хамгаалж ойлгосон бөмбөгийг дүрслээд "Нога Акинфеева", "Москва. 01.07.2018. "Лужники" гэж бичжээ.
Медалийн нөгөө талд: "Россия-2018. Чемпионат мира по футболу, 1/8" и "Москва. 01.07.2018" хэмээн сийлжээ.
Энэхүү медалийг дараагийн бүх тоглолтод азтай байхыг билэгдэн ерөөж Оросын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Станислав Черчесовт дурсгал болгож өгөх ажээ.
Эх сурвалж: www.polit.mn
Эх сурвалж: www.polit.mn