Тусгай зориулалтын газраас 120 га-г шомбодсон хэрэг ба МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар

2018-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.ЖАРГАЛСҮРЭН Газрын маргаан хаа сайгүй л байна. Өнөөгийнхөн энэ тухай амны зугаа мэтээр зөндөө ярьдаг ч цаад учрыг ухаж мэддэггүй юм уу даа гэмээр. Цагаан цаасан дээр хараар бичигдсэн хууль байсаар байхад төрийн байгууллагууд, хуулийнхан хүртэл өөрсдөө зөрчиж байна. Ойлгомжтойгоор хэлэх юм бол газрын асуудлыг гарзанд нь гаргаад төрийн нэрээр, хэсэг бүлэг эрх мэдэлтнүүд өөрсөддөө ашигтайгаар боловсон мэт луйвар хийж бусдыг хохироож байна шүү дээ. Газрын маргаан шүүхэд очлоо л гэх. Сүүлд нь сонсоход намаараа талцаж, найзаараа бүлэрхэж, шүүхтэйгээ хуйвалдаж байгаад хэн нэгэн дээгүүр эрх мэдэлтэй нь санасандаа хүрсэн жишээ олон юм. Үнэн юм үүдэнд худал юм хойморт  болсон энэ цагт хууль эрх зүйн зохицуулалтыг үл хайхрах болсныг Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны тавдугаар сарын 11-ний өдрийн нэгэн захирамж харуулж байна. “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” гэсэн уг захирамжид Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2006 оны есдүгээр сарын 25-ны өдрийн захирамж болоод  Иргэний нисэхийн Ерөнхий газар (ИНЕГ)-т холбогдох хэсэг, 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн “Мошео Эко Энержи” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв гэжээ. Маргааны учрыг нягтлабал Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Хөшигийн хөндий”-д Олон улсын нисэх буудал барих зориулалтаар 1200 га газрыг Засгийн газрын шийдвэрээр Иргэний нисэхийн Ерөнхий газарт олгосон байдаг юм байна. Гэтэл сүүлд нь Сэргэлэн сумын Засаг даргын шийдвэрээр тэр газрын 200 га нь ИНЕГ-т давхцуулан олгож. Тэр газар нь “Жуулчин Монгол наадам” ХХК-ийн “Тахилтын Энгэр”-т 400 га газартай бас давхцсан зөвшөөрөл байгаа юм. Тэгтэл ИНЕГ эзэмшилдээ байгаа гэх газраасаа 120 га газрыг хувийн хэвшлийн нэг компанид дур мэдэн шилжүүлчихэж. Үүнээс үүдсэн газрын маргаан бараг хоёр, гурван жил үргэлжилжээ. Төрд байсан газар яагаад хувийн хэвшлийн компанид очив. Энэ л маргааны гол зангилаа юм шиг. Тэгэхлээр “Мошео Эко Энержи” ХХК ямар арга замаар уг газрыг өөрийн болгов гэдгийг шүүх тогтоох явдал байв. Гэтэл  тэгж чадсангүй. Шүүхийн алд дэлэм гэхээр тогтоолд газар олгосон захирамж, шийдвэрүүдийг дахин дахин тоочсоор байгаад л эцэст нь нэхэмжлэгч болоод хариуцагч талууд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй юм гэж үзлээ гээд “хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. Ингээд газрын зөвшөөрөл давхардуулж удаа дараа олгосон Сэргэлэн сумын Засаг дарга ч, төрийн өмчийг дур мэдэн хуйвалдан хувийн байгууллагад өгсөн ИНЕГ ч аль аль нь буруугүй болж үлдэв. Харин морьтын хишиг хүртэнэ гэгчээр “Моше Эко Энержи”  гэдэг компани завшсан үйлдэл шүүхийн шийдвэрээс харагдав. Тэгэхээр “Мошео Эко Энержи” гэдэг компанийн талд ямар хүч үйлчлэв гэсэн асуулт анхаарал татав. Энэ тухай лавлан сураглабал уг компани нь Дааданхүүгийн Батбаатар гэгчийн хувийн компани аж. Д.Батбаатар гэж хэн бэ гэдгийг мэдэх хүн олон юм. Төрийн мэдлийн тусгай зориулалтын газ­раас шомбодож чад­сан энэ хүн МАН-ын хормойноос хэзээ ч зүүг­дэж албан тушаал горилж явдаг нэгэн. Түүнийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга бай­хад “Азийн чоно” гэдэг компанийн үйлд­вэр­л­эсэн хортой архинд хэдэн хүн хордож нас бар­сан эмгэнэлт хэрэг ман­даж, түүний улмаас сэн­тийгээсээ огцорч явсан нөхөр шүү дээ. Тэгвэл одоо энэ нөхөр одоогийн Засгийн газрын  нөмөр нөөлөг дор МАН-ын Хяналтын хорооны даргын албан тушаалтай мандаж л явна. Тийм болохоор намынхаа далайлтаар сумын Засаг даргыг ч, шүүхийг ч өөрийн талд байлгаж чадаж л дээ. Бас нэгийг хэлэхэд Ардчилсан нам засгийн эрх барьж байх үед тэрхүү 120 га газрыг ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Г.Нямдаваа, “Моше Эко Энержи” ХХК-д олгож. Үүнийг Г.Нямдаваагийн чармайлт юм уу гэтэл яг тийм биш юмаа. Харин Д.Батбаатарын төрсөн дүү Д.Батчулуун гэгч ИНЕГ-ын тэргүүн дэд дарга буюу “Г.Нямдаваагийн орлогч” байж л дээ. Мань нөхөр ахдаа газар бэлэглэсэн болж таарав. Энэ мэтээр л төрөөр, намаар ах дүүс, танил талаараа бусдад нөлөөлдөг эрх мэдэлтнүүд өөр нэгнийг хохироож өөрсдөө ашиг хүртэж суудаг болж. Болж ч гэж дээ. Ийм арга залиар  хулгай луйвар хийдэг явдал бүр даамжраад байна. Шүүх шийдвэрийнхээ төгсгөлд Захиргааны хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг бу­садтай нэгэн адил бие­лүү­лэхийг дурдсугай гэжээ. Мундаг нөлөөтэй, дэргэдээсээ хамжаатай юм болохоор л ийм байдаг аж. Захиргааны хэргийн шүүхийг яахав ийхэв ч гэсэн яриа байдаг. Тэр дунд УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн бухимдал ч нэгийг хэлээд байгаа шүү дээ. Гэхдээ Захиргааны хэргийн шүүх буруутай гэх нь гол биш уг шүүхийн ажилд, шийдвэрт Д.Батбаатар мэтийн албан тушаалтнууд нөлөөлөөд хуйвалдаан хийж хууль ёсыг гажуудуулж байгаа нь үгүй хийх ёстой үндсэн алдаа юм даа. Уг хэргийг шүүсэн шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад нэхэмжлэгч  хариуцагч талууд үгсэн хуйвалдсан нь бүр тодорхой байна лээ. Аль аль талынх нь итгэмжилсэн төлөөлөгч гэх нөхөд нэг өнгөөр нэг л юмыг хэлээд байсан байгаа юм даа. Цаанаасаа зохион байгуулалттай нь тэндээс л харагдсан гэж болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин