Н.Энхбилэг охинд туслах хандивын тоглолт болно

2014-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.Жаргалмаа

Өнгөрсөн аравдугаар сарын 8-нд Баянхонгор аймгийн 2А ангийн сурагч Н.Энхбилэг сургууль дээрээ сахуу татрангийн вакцин хийлгэснээс болж хөл, гарын хуруу үхжиж, БНСУ-д эмчлүүлж буй билээ. Эмч нарын буруу үйлдлээс болж долоон хурууныхаа үеийг тайруулах шаардлагатай болсон охины хагалгааны төлбөр 25 сая вон буюу монгол мөнгөөр 41.7 сая төгрөг болжээ. Тиймээс Н.Энхбилэг охинд туслахаар “Хонгор нутгийн хөгжлийн төлөө төв”-ийн залуучууд “Хонгор нутгийн дуулал” хандивын тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Тоглолт энэ сарын 20-нд “Монгол бөхийн өргөө”-нд болох бөгөөд СТА Баасандорж, МУГЗ, Төрийн соёрхолт Сосорбарам, дуучин Насанбуян, Отгонжаргал, Номин-Эрдэнэ, Жонон хамтлаг оролцож байгаа аж. “Хонгор нутгийн хөгжлийн төлөө төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Батцэрэн “Одоогийн байдлаар охины эмчилгээний бусад зардал 21 сая 750 мянган төгрөг болсныг Монголынхоо ард түмний сайхан сэтгэлийн тусаар төлж чадсан. Харин одоо хагалгааны төлбөр 41 сая төгрөгийг олохын тулд бид Баянхонгор аймгийнхаа хүрээнд хандивын аян эхлүүлээд байна. Тиймээс халуун сэтгэлт монголчуудыг тоглолтыг ирж үзэн Н.Энхбилэг охинд бага ч болов тус болооч гэж уриалж байна” гэлээ. Сайн санаат иргэн та охинд туслахыг хүсвэл 95496963, 88093114, 31840307 утсаар холбогдох боломжтой. Хандивын дансны дугаар 5232045577 /ХААН банк/ юм байна. 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 0 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 18 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 9 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 21 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 27 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин