Ч.Энх-Амгалан: Хуванцар саванд халуун хоол хүнс хадгалахыг хориглодог

2018-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ МХЕГ-ын Хүнснй аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалантай ярилцлаа.   -Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд тавих хяналтын ажил ямар төвшинд явж байна. Энэ жил ямар шаардлага тавьж байгаа вэ? -Үндэсний баяр наадмаар Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт наадахаас гадна хөдөө орон нутагт ихээр зорчиж байгаа. Тиймээс худалдаа, томоохон бэлтгэн нийлүүлэгч болон үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг урьдчилан сэргийлэх шалгалтад хамруулсан. Түүнчлэн баяр наадмаар худалдаа, үйлчилгээ явуулах хувь хүн, байгууллагад сургалт явуулсан. Ялангуяа хоол үйлд­вэрлэлийн чиглэлд илүү анхаарал хандуулж ажил­лаж байна. Энэ жилийн баяр наадмын үеэр хүнсний аюулгүй байд­лыг хангуулахаар улсын хэмжээнд 500 ор­чим улсын байцаагч ажиллана. -Зөвхөн баяр наадам төдийгүй зуны улиралд хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гардаг. Энэ чиглэлээр ямар ажил хийж байна? -Өнгөрсөн сард хоёр удаа хүнсний бүтээгдэхүүнд хордсон тохиолдол гарсан. Энэ нь хөдөө орон нутагт зорчиж байгаа хүмүүс хүнсээ зориулалтын бус байдлаар бэлтгэж байгаатай холбоотой. Түүнээс гадна тээвэрлэлтийн горим алдагдсанаас үүдсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, түргэн мууддаг бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар халуун нөхцөлд хадгалснаас үүдэж байгаа хэрэг. Тэгэхээр халуун, дулааны улиралд амралт зугаалгаар явахдаа хүнсний аюулгүй байдлаа хангах талд олон нийт анхаарлаа хандуулах ёстой. Мөн хөдөө орон нутаг руу тээвэрлэж буй хүнсний бараа бүтээгдэхүүнд сүүлийн гурван жилийн хугацаанд тандалт, судалгаа хийсэн. Гэтэл хүнсний барааг зориулалтын бус тээврийн хэрэгслээр зөөхөөс гадна өөр бусад бараатай хамт авч явснаас хүнсний аюулгүй байдлыг хангахгүй байгаа юм. Тиймээс зориулалтын тээврийн хэрэгслийн тоог нэмэх зайлшгүй шаардлага бий. Нөгөөтэйгүүр, хүмүүс хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа баталгаатай газраас, сав баглаа боодол болон хугацааг нь сайтар шалгаж авдаг байх хэрэгтэй. Хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүн хадгалах хугацаатай. Харамсалтай нь олон нийтийн дунд ус, ундаа болон согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнийг хугацаагүй мэтээр ойлгож байгаа нь буруу зуршил юм. -Хүнсний аюулгүй байдал алдагдах шалтгаан юунаас үүдэлтэй вэ? -Хэрэглээний төвшинд эрүүл ахуйн дэглэм алдагдаж байна. Бохир гараар дамжин бүтээгдэхүүнийг муутгах эрсдэл бий. Үүнээс улбаалан хордлого гарах нь бий. Ерөнхийдөө манай улсын дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэмжээ эрс өссөн. Таван жилийн өмнө 500 орчим сая төгрөгийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байсан. Өнгөрсөн оны байдлаар 1.2 их наяд төгрөгт хүрсэн байгаа юм. Үүн дээр нэг их наяд төгрөгийн импортын хүнсний эргэлтийг нэмбэл жилдээ 2.2 их наяд төгрөгийн хүнсний бараа бүтээгдэхүүний манай улсын зах зээл шингээж байна гэсэн үг. Энэ тохиолдолд хүнсний аюулгүй байдлыг чандлан мөрдөж сахих шаардлагатай. -Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд хуванцар савны хэрэглээг бууруулах хэрэгтэй гэдэг. Энэ талаар? -Энэ асуудлыг зайлшгүй ярих ёстой. Манай улсын хувьд хуванцар савны хэрэглээ өссөн. Гэхдээ үүнийг хэрхэн ашиглах вэ гэдгийг иргэд мэддэг байх учиртай. Өөрөөр хэлбэл, халуун чанарын бүтээгдэхүүнийг ямар ч төрлийн хуванцар саванд хийж болохгүй. Зориулалтын сав гэх тодотголтой байсан ч халуун хүнсийг хуванцар саванд хадгалдаггүй юм. Энэ нь өвчлөлийг нэмэгдүүлэх шалтгаан болдог. Тиймээс дэлхийн 60 гаруй орон хуванцар савны эсрэг зохих арга хэмжээг авч эхэлсэн. Манай улсын тухайд Засгийн газраас хуванцар сав, нийлэг ууттай холбоотой тогтоол гаргасан. -Хүнсний салбарт  болон хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрөөс ямар бодлого баримталж байгаа вэ? -Хүнсний аюулгүй байдал  нь олон салбар дундын уялдаа шаарддаг улс орны хамгийн чухал асуудлын нэг. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангуулах хууль, эрх зүйн орчин сүүлийн таван жилийн хугацаанд томоохон шинэчлэл хийгдсэн. Эдгээр хуулийн гол зарчим нь хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах. Мөн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид өөрт хамаарах үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хариуцахаар томъёолон оруулсан. Тодруулбал, малчин өрх, тариалан эрхлэгч, анхан шатны үйлдвэрлэгчээс  эхлээд боловсруулах, тээвэрлэх, түгээх, худалдах,  хэрэглэх бүх шатанд хүнсний аюулгүй байдлыг  тухайн сүлжээнд оролцогчид хариуцна гэж ойлгож болно. Мэргэжлийн хяналтын байгууллагаас эдгээр хуулиудын хүрээнд Засгийн газрын тогтоол, дүрэм журмуудыг шинэчлэн, аж ахуй нэгж, байгуулага, иргэдэд сургалт, хэлэлцүүлэг өргөн хүрээнд  хийсэн. Нэг үеэ бодвол үйлдвэрлэгчид, хувь хүмүүс хариуцлагаа ухамсарлаж  хуулийн мөн чанарыг ойлгож байгаа -Бид хүнсний аюулгүй байдлаа  хамгаалахын тулд  цаашид юу хийх ёстой вэ? - Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хоёр хууль батлагдаж, мал эмнэлгийн үйлчилгээний шинэ бүтэц тогтолцоо бүрдэж ажиллахаар Засгийн газрын тогтоол гарсан. Иймд малынхаа мах сүүг эрсдэл дагуулахгүйгээр бэлтгэн боловсруулж, хэрэглэгчдэд аюулгүй нийлүүлэх нөхцөл бүрдэнэ гэж бодож байгаа. Ялангуяа хүнсний бус хуванцар савны хэрэглээг бууруулах, халуун боловсруулалт хийсэн хүнсийг бүх төрлийн хуванцар саванд хадгалах, тээвэрлэхгүй байх талаар ард, иргэдийг мэдээ мэдээллээр хангаж, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж байна. Түүнчлэн жил бүр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг эрсдлийн үнэлгээнд хамруулж эрсдэл “их”, “дунд”,“бага” гэж ангилан,“их”, “дунд” эрсдэлтэйг нь төлөвлөгөөт шалгалтад хамруулж эрсдэл үүсгэх магадлалтайд нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага  нь аж ахуй нэгжийг шалгах тухайгаа жилийн өмнөөс зарлаж олон нийтэд мэдээлдэг, илэрсэн зөрчилд нь торгууль шийтгэврийг урьтал болгохгүй, бизнес эрхлэгчдэд дарамт болохгүйгээр хийж, зөвлөмж өгдөг болсон хэдий ч зөрчил гаргадаг асуудал байсаар л байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин