Ж.Бат-Эрдэнэ: Улаанбаатар Дархан-Уул чиглэлийн автозамын шинэчлэлд 60 сая ам.доллар зарцуулна

2018-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Засгийн газрын өнөөдрийн /07.04/ хуралдаанаар төрийн зарим чиг  үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн  сайд Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа. -Төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэхдээ ямар шаардлагыг тавьсан вэ? -Олон улсын  тээврийн байгууллагад  бүртгэлтэй, олон нийтийн байгууллага байх ёстой. Ингэснээр олон улсын хэмжээнд тээврийн байгууллагууд хамтарч ажиллан  нэг чиглэлээр үйл ажиллагаа  явуулдаг. “Монголын автомашин, мотоциклийн  спортын холбоо” олон улсын байгууллагад  бүртгэлтэй учир энэхүү байгууллагыг сонгон шалгаруулсан. -Энэ хүрээнд аялах жуулчлалаас орж ирэх орлогын төсөөллийг хэдээр тооцож байгаа вэ? -Одоогоор нарийн тооцоолсон зүйл алга. Аялал жуулчлалаар орж ирж байгаа тээврийн хэрэгслийн  нэвтрэх чадварыг нээлттэй болгож байгаа. Хуучин бол гуравдагч улсаас орж ирсэн тээврийн хэрэгслээр жуулчид дамжин өнгөрөхдөө зөвхөн Алтан булаг боомтоор орж ирдэг байсан. Үүнийг өөрчлөн 11 боомт болгон өргөжүүлсэн. Дээрх чиг үүргээр чөлөөтэй нэвтрэх бололцоог нь олгож байгаа гэж ойлгох хэрэгтэй. -Азийн хөгжлийн банкны санхүүжилтэйгээр орон нутгийн  автозам  барих мэдээлэл бий. Аль аймгийн автозамыг  шинэчлэн барих вэ? -Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын  хөнгөлөлттэй зээл УИХ-аар батлагдсан. Тус санхүүжилт нь Улаанбаатар, Дархан-Уул аймаг чиглэлийн автозамын шинэчлэлд зориулагдана. Улаанбаатар, Дархан чиглэлийн автозамуудад даацын бэхжүүлэлт болон суурийг нь шинэчилнэ. Нэг метр орчим болгож өргөжүүлнэ. Намар эсвэл ирэх хавраас автозамын ажил нь  эхэлнэ. -МИАТ-ын нислэг зорчигч  багатай  зарим тохиолдолд хоосон нислэг үйлдэж байна гэсэн мэдээлэл сошиал орчинд гарч байна. Энэ тал дээр салбарын сайдын хувьд хариулт өгнө үү? -Монгол Улс шатахуунаа гаднаас авдаг. “МИАТ” компани хэмнэлттэй ажиллах үүднээс зарим тохиолдолд шатахуунаа тээвэрлэх, мөн ачаа ихтэй үед онгоцны ачаалал нэмэгдэх учир цөөхөн зоригч авах нөхцөл байдал үүсдэг. Өөрөөр хэлбэл, онгоцны ачаалалтай уялдаж зорчигчдын тоогоо тооцдог. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин