Дэлхийн чансааны топ-5-д Монголын бөхчүүд шалгарлаa

2018-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос гаргадаг эмэгтэйчүүдийн чансаа шинэчлэгджээ. Өнгөрсөн сард Улаанбаатарт болсон “Монголиа Опен”, БНХАУ-ын Тайваньд болсон “China Open” эмэгтэйчүүдийн дэлхийн чансаа олгох тэмцээнүүдийг харгалзан чансааг шинэчлэн гаргасан байна. Энэ удаагийн чансаанд чөлөөтийн таван бүсгүй дэлхийн чансааны “Топ-5”-д багтжээ. Тодруулбал, гавьяат тамирчин П.Орхон 62 кг-ын жинд 33 оноо, ОУХМ Б.Шоовдор 59 кг-д 29 оноотой аман хүзүүдэж, ОУХМ Ш.Түмэнцэцэг 68 кг-д 30 оноотой гуравт, ОУХМ Э.Сумъяа 53 кг-д 31 оноотой, А.Батцэцэг 57 кг-д 27 оноотой тус бүр дөрөвдүгээр байрт бичигдэв. Эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг 50 кг-д Алина Вуч (Румын), 53 кг-д Сара Хилдебранд (АНУ), 55 кг-д Бедиха Гун (Турк), 57 кг-д Ирина Ологонова (ОХУ), 59 кг-д Элиф Йесилирмак (Турк), 62 кг-д Кайла Миракл (АНУ), 65 кг-д Петра Олли (Финланд), 68 кг-д Лаура Скужина (Латви), 72 кг-д Женни Франссон (Швед), 76 кг-д Аделине Грэй (АНУ) нар тэргүүлж байна. “Будапешт-2018” ДАШТ-ээс өмнө эмэгтэйчүүдийн дэлхийн чансаа олгох сүүлийн тэмцээн нь есдүгээр сарын 7-9-нд Варшавт болох Польшийн нээлттэй тэмцээн юм. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин