“Дүнжингарав” дэвжээгээр сонин юу байна?

2018-07-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Төв аймгийн “Дүнжингарав” бөхийн дэвжээний  10 жилийн ой болж байна.  УИХ-ын дарга М.Энхболд анхлан санаачлагчийн хувиар дэвжээндээ зочилж, бөхчүүдийнхээ наадмын бэлтгэлтэй танилцсан байна. Тус дэвжээнээс өнгөрсөн 10 жилийн хугацаанд улсын заан Б.Батмөнх, улсын харцага Ө.Даваабаатар, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр, Ч.Батчулуун, Г.Ганжад нарын зэрэг 10 шахам улсын цолтон төрөн гарчээ. Энэ жилийн хувьд тус дэвжээний бөхийн галд 60 орчим бөх үндэсний их баяр наадмын бэлтгэлээ базааж буй аж. Бөхчүүдийн бэлтгэл жигдэрсэн, улсын цолоо ахиулах, шинэ цолд хүрэх горьдлоготой хэд хэдэн бөх байгаа талаар дэвжээний зөвлөх, Монгол Улсын арслан Л.Сосорбарам, Төв аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн А.Ууганбаяр нар ярьжээ. Ахмад бөхчүүд, нутгийн зон олон нь аймгийн арслан Г.Өсөхбаяр, Э.Ууганбаяр, Д.Хүдэрбулга нарын зэрэг бөхчүүдийг энэ жил улсын цол хүртэх бөхчүүдийн таамагт багтааж буй юм байна. Энэ өдөр болсон сорилго барилдаанд улсын заан Б.Батмөнх түрүүлж, улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэжээ. Шөвгийн дөрөвт улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, аймгийн арслан Г.Өсөхбаяр нар үлдсэн байна. Бөхчүүд “Төрийн наадам дүрэм журмынхаа дагуу сайхан болно. Бөхийн холбоо тойрсон маргаан бидэнд хамаагүй. Бэлтгэлээ сайн базааж, хууль дүрмээ сахин биелүүлж, олон түмнээ баясган цэнгүүлэх л бидний зорилго” гэж ярьжээ. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин