Хүүхдэд зориулсан садар самуун цувралуудыг болиулаач, Ц.Оюунгэрэл сайд аа

2014-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Та бол зохиолч. Дээрээс нь энэ салбар танай яаманд хамаатай асуудал учраас шууд ингэж хаяглалаа сайд аа. “Ном бол ертөнцийг харах цонх”. Бид номыг ингэж магтан дуулдаг. Гэвч өнөө цагийн ичих нүүрээ аль хэдийнэ гээчихсэн хүмүүс бидний үлгэр дууриал авдаг, үр хүүхдээ түүнд дуртай болгох гэж байдгаараа хичээдэг ном гээч ертөнцийг хэрхэн бузарлах нь энэ вэ. Сүүлийн үед этгээд үг хэллэгтэй, алдаа мадаг ихтэй номууд олноороо гарах болсон талаар нийгэмд багагүй шүүмжлэл өрнөж байна. Ялангуяа хүүхдэд зориулсан номонд энэ байдал ажиглагдах болсон юм. За энэ яахав гэтэл виагра ууж бэлгийн чадвараа дийлэхээ байсан эрийн тухай, аавыгаа зодоод алчихдаг эрэлхэг хүүгийн тухай үлгэрүүд хүүхдэд зориулсан номонд хэвлэгдэж байлаа.  Холбогдох байгууллагууд энэ асуудалд юу ч дуугарсангүй. Гэтэл асуудал үнэхээр ноцтой төвшинд хүрчээ. Үүнийг ганц хоёрхон жишээгээр танд үзүүлье. Боловсрол, шинжлэх ухааны яам зөвхөн хүүхдийн боловсролтой холбоотой сурах бичгүүдээ хариуцдаг, бусад номтой холбоотой бүх асуудал соёл гэсэн үгэнд харьяалагдаж танай яаманд хамаатай гэсэн хариултыг өгсөн учраас ийнхүү бичиж байна.

Номын салбартаа тэргүүлэгч нэгэн дэлгүүрийн хүүхдийн гэсэн тодотголтой тасгийн тавиур дээр “Онигоо. Хүүхдэд зориулсан цуврал” гэсэн өнгө өнгийн хавтастай цуврал номууд худалдаалагдаж байна. А.Наранбаатар гэдэг хүн эмхтгэж, “Шидэт өнгө” компанийн хэвлэх үйлдвэрт энэ цувралыг хэвлэжээ. 48 нүүр бүхий А5 хэмжээтэй энэ номны үнэ 1000 төгрөг. Лав дөрвөн цуврал хэвлэгдсэн бололтой. Энэ цувралд юу бичсэн байгааг товчхон үзүүлье. Дашрамд дурьдахад хүүхэд байтугай том хүн ч энэ онигоо гэж нэрлэсэн хуулан бичлэгүүдээс ичиж үхмээр санагдана. Гэвч нэгэнт энэ ном редактор, хэвлэх үйлдвэрийн ямар ч хяналтаар оролгүйгээр эрхээ аваад хэвлэгдчихсэн номын тавиур дээр зарагдаж байгаагаас хойш хуулж бичихдээ бид ичсэнгүй.

 

Нэг. Болжмор: Би бөөлжмөөр байна

“Болжмор баав­гайгийн төрсөн өдөрт очиж нэлээн согтжээ. Тэгээд би бөөлжмөөр байна гэж орилж гарчээ”, Баавгай тайвшруулж 100 татуулав. Болжмор дахиад л Би бөөлжмөөр байна гэж орилов. Баавгай: Би болжмор гэдгийг чинь мэднэ гээд ахин 100 татуулав. Болжмор: Би бөөлжмөөр байна шүү дээ гэж уйлж гарсан гэнэ”

 

Хоёр: Төмсгөн дээрээ хэвтчихээд залхуу хүрээд байна

“Гурван муур хэн нь залхуугаа ярилцана. Нэгдүгээр муур: Манай эзэн хулгана бариад ирэхэд би идэхээс залхуу хүрдэг”. 2-р муур: Манай эзэн хиам аваад ирж байхад би амаа ангайж идэхээс залхуу хүрдэг. 3-р муур: Та нар өчигдөр миний хашгирахыг сонссон уу. Сонссон. Тэр чинь би төмсгөн дээрээ хэвтчихээд босохоос залхуу хүрээд байсан юм”

 

Гурав: Агсам тавьдаг нь манайд байна

Хүүхдэд зориулсан онигооны хоёрдахь цувралд орсон онигоо. “Шавхай тарьдаг нь манайд байна, шал угаадаг нь танайд байна, урж тасддаг нь манайд байна, умайлгаж оёдог нь танайд байна, агсам тавьдаг нь манайд байна, аргадаж унтуулдаг нь танайд байна, хувааж иддэг нь танайд байна, гадуур тэнэдэг нь манайд байна, ганихарч хүлээдэг нь танайд байна, энэ хоёрыг нийлүүлбэл элит биш ч гэсэн, эгэл гэр бүл болох бусуу”.

Ингээд бичээд байвал энэ номнуудыг тэр чигээр нь хуулж таарна. Ердөө хэдхэн жишээ нь энэ. Энэ цувралд хүүхдэд зориулсан гэсэн үгэндээ таарсан нэг ширхэг ч онигоо алга. Эмхтгэсэн А.Наранбаатар интернэтээс тааралдсан хөгийн зүйлсээ копи паст хийгээд түүнийгээ ном, биш ээ бүр цуврал гээд нэрлэчихэж. Энэ хүн интернэтээс шууд хуулахад ү, ө үсэг танигдахгүй ордог гэдгийг ч мэддэггүй бололтой. Тэгэхээр энэ номыг эмхэтгэн гаргасан А.Наранбаатар, хяналтгүй хэвлэсэн “Шидэт өнгө” компани одоо ямар хариуцлага хүлээх вэ. Манай улсад эдгээр хүмүүст хүлээлгэх хариуцлагын тогтолцоо, эрхзүйн орчин байгаа юу. Байхгүй болоод л тэд ингэж аашилж байна, одоо бүр даварч байна. Хүүхдэд зориулсан сургалтын зурагт номон дээр эхийн хөхийг ямар ч сүүгүй ярайсан мөөм гэж нэрлээд хөрөөний зураг ч тавьсан байх шиг. Нохойны тухай зурагт номонд гудамжинд тааралдсан хоёр нохой хээлтэв гэж бичсэн байх юм. Энэ бол эмгэнэл. Энэ асуудлыг яаралтай цэгцэлж өгөөч гэж олон аав, ээжүүдийн өмнөөс дахин гуйя Ц.Оюунгэрэл сайд аа.  

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 0 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 18 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 9 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 21 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 27 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин