Амиа алдсан 55 хүүхдийн 47 нь “хамгаалалт”-гүй байсан

2018-07-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.СОЛОНГО Хүүхэд эндэж гэнэ. Томчуудын буруугаас л боллоо. Эвий минь, яасан өрөвдөлтэй юм бэ. Орчин үед гар утаснаасаа харууслын ийм хэдэн үг эвлүүлж шидээд л болчихдог, мартчихдаг хандлага өнөөдрийн биднийг тодорхойлж байна. Асуудал бүрт бариад, хүлчихэж болдоггүй, хариуцлага хүлээлгэх боломжгүй хэргийн эзэн бий. Тэр бол өнөөх “Томчуудын буруу”. Томчууд гэдэг нь та бас би билээ.   ЗУРГААН САРЫН ДОТОР 411 ХҮҮХЭД ГЭМТЖЭЭ
Хүүхдийг зориулалтын суудал, бэхэлгээгүй тээвэрлэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага: Монгол: 20-50 мянган төгрөг Панам: 150 ам.доллар Чили: 70-140 ам.доллар, 5-45 хоног эрх хасах Испани: 200 евро, гурван оноо хасах
Томчуудын буруугаас хүүхдүүд амь насаа алдаж, гэмтэж бэртэж байгаа хэргүүдийн дийлэнхийг зам тээврийн осол эзэлдгийг та мэдэх үү.  2017 онд улсын хэмжээнд 55 хүүхэд осолд өртөж амиа алдсаны 47 нь суудлын бүс хэрэглээгүй буюу орон нутгийн замд эцэг эхтэйгээ авто­машинд зорчиж явахдаа амиа алдсан байдаг. Энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд 11 хүүхэд амиа алдаж, 74 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар  гэмтээд байгаа тоон мэдээллийг Замын цагдаагийн албанаас авлаа. Нас барсан 11 хүүхдийн ес нь тээврийн хэрэгсэлд зорчиж байхдаа осолд орсон. Зөвхөн нийс­лэлд зургаахан сарын хугацаанд 411 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэний 103 нь машинд сууж явахдаа осолдсон байна. Юу хэлэх гээд байна гэхээр эцэг эхчүүд тэднийг зориулалтын сандалд суулгаад, хамгаалалтын бүсийг нь зүүлгэчихсэн бол дээрх тоо хэд дахин багасах байлаа. Зориу­лалтын суудал хэрэг­лэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмт­лээс 70, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хувиар хамгаалж чадна гэдгийг судалгаагаар тогтоожээ. Манай улсын Замын хөдөлгөөний дү­рэмд 0-16 насны хүүх­дийг нэмэгдэл суудал, бэхэл­гээгүйгээр тээвэр­лэхийг хориглосон байдаг. Харамсалтай нь энэ дүрэм төдийлөн хэрэг­жихгүйгээр үл барам эцэг эхчүүд жолоо барьж байхдаа нялх хүүхдээ урдаа тэврэх, ямар ч хам­гаа­лалтгүй ганцааранг нь суулгах, зогсоох, толгойгоо цухуйлгахад хэнэггүй ханддаг нь хэвээр. Манайхан хүүхдийн зориулалтын суудлыг заавал байх ёстой зүйл гэдгийг төдийлөн ухамсарлахгүй байна. Санал асуулгад хариулсан эцэг эхчүүдийн 90 хувь нь хүүхдийн зориулалтын суудал авах мөнгөгүй гэж хариулсан байх юм. Зах зээлд чанартай, чанаргүй гээд олон төрлийн суудал 100-350 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Уг нь ганцхан удаа энэ мөнгийг гаргаад болзошгүй аюулаас хүүхдийнхээ амь насыг аварч үлдэх ухамсар л хэрэгтэй байгаа юм. Хүүхдийн тань аминаас үнэтэй суудал гэж байх уу. Ямар сайндаа хүүхдийн асуу­дал эрхэлсэн төрийн байгууллага нь хямдралтай үнээр машины суудал борлуулах ажил санаачилж байх вэ. Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас ирэх сараас хувийнхантайгаа хамтран 60 гаруй мянган төгрөгөөр машины суудал худалдаалахаар болсон. Манайхан л болсон хойно, хэдэн даатгалын компанийн лобби гэж хар­даж байна билээ. Лобби ч байна уу, юу ч байна аав ээжийнхээ өвөр дээр амиа алдаж байгаа бяцхан үрс л аврагдаж байвал хамаа байна уу.   ТОРГУУЛИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЬЕ   Манайд 0-3 насны хүүхдээ харгалзах хүн­гүй­гээр, тусгай суудал, бэхэл­гээгүйгээр тээвэрлэсэн бол 50 мянга, 3-16 насны хүүхдийг зориулалтын суудал, хамгаалалтын бүсгүйгээр тээвэрлэсэн бол 20 мянган төгрөгөөр торгох дүрэмтэй. Сүүлийн үед замын цагдаа нар энэ шаардлагыг хатуу тавьж байгаа. Харамсалтай нь машины урд суу­далд хүүхдээ тэвэрч суусан эмэгтэй цагдаа харангуутаа хойно сууж байгаа ах, эгчид нь дүүг нь тэврүүлээд л өнгөрчих жишээтэй. Таны хүүхдийн амь насыг хамгаалахын тулд хэлж байгаа шаардлагыг биелүү­лэхгүй гэж хэрэлддэг бүдүүлэг зангаа гаргасаар. Уг нь заавал дүрэм журмаар далайлгах биш хувь хүний ухамсраар шийдэх асуудал билээ. Бидний даган дууриах дуртай гадаадад бол хүүхдийг зориулалтын суудалгүйгээр тээвэрлэнэ гэсэн ойлголт огтхон ч байхгүй. Бүр нас, на­саар нь ангилсан тусгай стандартыг ягштал мөрдөнө. Хэрэв мөрдөхгүй бол өндөр хэм­жээний торгууль төлнө. Тухайлбал, Панамд торгуулийн хэмжээ 150 ам.доллар. Чилид бага насны хүүх­дийг зориулалтын суудалд нь суулгалгүйгээр замын хөдөлгөөнд оролц­­­сон тохиолдолд ойрол­­цоо­гоор 70-140 ам.долларын торгууль ногдуу­лахаас гадна жолоо барих эрхийг нь 5-45 хоногоор хасч шийтгэдэг байна. Үүнээс гадна жолоочийн хажуугийн суудалд 12-оос доош насны хүүхэд суулгаж замын хөдөлгөөнд оролц­вол мөн торгодог. Испа­нид  2015 оны аравдугаар сарын 1-нээс замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж энэ төрлийн зөрчлийг хүндэд тооцож  200 хүртэл еврогоор торгож, гурван оноо хасдаг болсон. Тэгвэл хүүхдийнхээ амийг машины суудлаас доогуур үнэлж байгаа монголчуудын хувьд өндөр торгууль шийдэл болж мэднэ. Мөнгөгүй гэ­сэн шалтгаан хэлж суугаа бидний түрийвчтэй яриад эхэлбэл арай өөрөөр харах юм болов уу. Хэлж ирдэггүй зам тээврийн ослыг хэн  ч урьдчилж мэдэхгүй. Үрсээ алдчихсаныхаа дараа “Надад суудал авах мөнгө байгаагүй. Хүүхэд маань тэврүүлэхгүй л бол уйлаад байсан юм. Багаас нь суудалд суулгаж сургаагүй” гэсэн шалтгаан хэлнэ гэдэг дэндүү харамсалтай биш үү. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

4 цаг 28 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

4 цаг 28 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

4 цаг 28 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

14 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

19 цаг 47 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

20 цаг 59 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

21 цаг 33 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

Өчигдөр 06 цаг 15 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

Өчигдөр 06 цаг 00 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

Өчигдөр 06 цаг 00 мин