Хувийн сургуулиуд элсэгчдээ энэ сарын 5-ныг хүртэл бүртгэнэ

2018-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ПУНЦАГХОРЛОО Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн хүүхдүүд энэ сарын 1-нээс батламж хуудсаа авч эхэлсэн. Харин одоо тэдэнд ЭЕШ-ынхаа дүн, онооны эрэмбээр сонирхсон сургуульдаа хүссэн мэргэжлээрээ элсэн орох “том ажил” үлдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, төгсөх ангийн хүүхэдтэй айл бүрт хамгийн чухал шийдвэрлэх мөч ирээд байна. Тэгвэл яг одоо их, дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл ид өрнөж байна. Элсэгчдээ хамгийн эрт бүртгэсэн төрийн өмчийн сургуулиудаас МУИС тодроод байгаа бөгөөд тус сургууль нь  зургадугаар сарын 22-ноос элсэлтээ авч эхэлжээ. Харин бусад сургуулиудын хувьд, элсэгчдийн цахим бүртгэл үргэлжилж байна. Төрийн өмчийн сургуулиудаас ШУТИС, ХААИС, СУИС, АШУҮИС-ийн элсэлт энэ сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ гэдгийг элсэлтийн комиссынхон хэлж байв. МУИС болон СЭЗДС-ийн элсэлтийн бүртгэл энэ сарын 2-нд дуусчээ. Энэ жилийн хувьд, төрийн өмчийн сургуулиуд бүгд элсэгчдээ цахимаар бүртгэж байна. “Боловсролын үзэсгэлэн” үргэлжилж байна Элсэлтийн бүртгэлтэй зэрэгцэн элсэгчдэд зориулсан “Боловсролын үзэсгэлэн яармаг” өнөөдөр “Blue sky” болон Соёлын төв өргөөд байрлах ”Монголын уран зургийн галерей”-д тус тус үүдээ нээгээд байна. Энэхүү үйл ажиллагаанд төрийн болон хувийн өмчийн 30 орчим их дээд сургууль  оролцож, өөрсдийн сургуулиудын шалгуур үзүүлэлт, элсэлтийн журам, сургуулийн орчин нөхцөл, онцлог, давуу тал, гадаад харилцаа зэргийг дэлгэрэнгүй танилцуулж байв. Мөн энэ үеэр зарим сургууль элсэгчдээ шууд бүртгэж байлаа. Боловсролын үзэсгэлэн сонирхохоор ирсэн элсэгчдийн сэтгэгдлийг сонсвол “Эндээс хэрэгтэй мэдээллээ олж авсандаа баяртай байна” гэж байв. “Blue sky”-д үүдээ нээсэн үзэсгэлэн яармагт төрийн өмчийн томоохон сургуулиуд ирж оролцсон бол “Уран зургийн галерей”-д нээлтээ хийсэн үзэсгэлэнд хувийн их, дээд сургуулиуд түлхүү оролцож байлаа. Энэхүү үйл ажиллагаа нь энэ сарын 4-ныг хүртэл үргэлжилнэ гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байв. Их, дээд сургуулиудын босго оноо 400-аас эхэлнэ Энэ жилийн үзэсгэлэн яармагт оролцож байгаа их, дээд сургуулиуд бүгд элсэгчдийн босго оноог чухалчилж байв. ЭЕШ-д авсан оноо өндөр байх тусам элсэгчдэд сонирхсон сургуульдаа хүссэн мэргэжлээрээ суралцах боломж илүү их нээлттэй байна. Зарим сургуулийн элсэлтийн журамтай танилцвал, өмнөх жилүүдэд босго оноо нь 400 байсан сургуулиуд  энэ жил оноогоо өндөрсгөжээ. Тухайлбал, Санхүү, эдийн засгийн дээд сургууль бүх мэргэжлээр элсэгчдийн босго оноог 620, Удирдлагын академи 600, МУИС 560, бусад сургууль  400 болон түүнээс дээш байна гэж заасан байна. Харин зарим элсэгчдийн хувьд  магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд элсэн орохыг чухалчилдаг.  Монголын их, дээд сургуулиудын концерциумын оюутан элсүүлэх журамд зааснаар энэ жил ихэнх их, дээд сургуулийн элсэлтийн бүртгэл долдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ гэсэн байна. Эх сурвалж: www.polit.mn      
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

3 цаг 50 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

3 цаг 59 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

4 цаг 4 мин
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

4 цаг 10 мин
С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

4 цаг 15 мин
"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?

“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн.

10 цаг 25 мин
Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо

Улс төрд хүлээлт үүсгээд байсан томилгоотой холбоотой асуудлууд нэлээд маргаан дагуулсны эцэст өнгөрсөн баасан гарагт шийдэгдэв. Үдээс өмнө  УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилж, үдээс хойших чуулганд  Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайд нараа танилцуулан, тангараг өргөж, шинэ Засгийн газар ажилдаа орлоо. 

10 цаг 25 мин
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

2026-04-03
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

2026-04-03
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-04-03