ДАШТ-2018: Найман настай Педрогийн өнгийн харандаан бүтээл

2018-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Сан-Паулу хотын найман настай хүү Педро Энрике Блако хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулж гаргасан наалт наадаг альбомтой болохыг маш их хүсдэг гэнэ. Тэднийх тарчигдуухан амьдралтай ч ээж нь хүүгийнхээ хүслийг биелүүлжээ. Гэхдээ ээжид нь наалтуудыг худалдаж авах мөнгө хараахан хүрээгүй аж. Ангийнхаа хөвгүүдийн дунд “цагаан хэрээ” болж үлдэхгүйн тулд Педро хүү хуудас цаас, өнгийн харандаагаар “зэвсэглэж”, ДАШТ-нд оролцохоор Орос улсыг зорьсон бүх хөлбөмбөгчнийг зурахаар шийджээ. Одоо тэрээр Лионель Месси, Криштиану Роналду, бас мэдээж Бразилийн шигшээ багийн гол од Неймар гээд зуу гаруй хөлбөмбөгчний хөрөг зургийн цуглуулгатай болсон байна. Балчирхан зураачийн аав түүнийг хоёр настайд нь өөд болжээ. Ээж нь супермаркетад кассчнаар ажилладаг, тэднийх чинээлэг бус амьдардаг байна. “Альбомгүй болохоор нь Педрог шоолж инээлдэх байх гэж бодсон. Бусад хүүхдийнх ердийн наадаг альбом бол Педрогийнх өөрийн гараар зурсан зурагтай альбом. Хүү маань зураач болохыг байнга хүсдэг ч нийгэм иймэрхүү зүйлийг үнэлдэггүй юм.” "Би аваргын цомыг ч бас зурсан, хамгийн хэцүү нь хөлбөмбөгчдийг зурах”  хэмээн зураач хүү өгүүлсэн талаар РИА-Новости мэдээлжээ. Үүнээс гадна Педрогийн цуглуулгад энэхүү тэмцээний бэлгэдэл болох Забиваки болон хэд хэдэн цэнгэлдэх хүрээлэнгийн зураг бас байдаг ажээ. Сурагчид өөрсдөө хамтарч наалтаар дүүргэдэг “аваргын” том альбомтой учир Педро сургууль дээрээ бүтээлээ туурвидаг. Энэ альбомоос Педро хуулбарлаж зурдаг юм байна. ДАШТ-нд нийтдээ 736 хөлбөмбөгч оролцож байгаа. Педро бүгдийг нь зурахаа амлажээ. Эх сурвалж: www.polit.mn    
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин