Д.Эрдэнэбат: Ч.Хүрэлбаатар өрийг өрөөр  дарсан

2018-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Энэ хаврын чуулганаар АН, ямар хуулийн төсөл батлуулж ямар хуулийн төсөл батлуулж чадалгүй ирэх намрын чуулганаар хэлэлцэх болсон талаар АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрээр “Улс орны эдийн засгийн өөрчлөлт байгаа ч гэсэн ард иргэдийн амьжиргааг өөрчлөх бодитой нэг ч зүйлийг хийж чадсангүй. Эрх зүйн хүрээнд төлөвлөгдсөн гол ажлуудаас бодлогын шинж чанартай, улс орны тогтолцоо эрх зүйн шинэчлэлттэй холбоотой төлөвлөгдсөн асуудлаар хаврын чуулган хэлэлцэж амжихгүй өнгөрлөө. Тодорхойлбол, Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудыг хэлэлцүүлж амжаагүй. Мөн эдийн засгийн ач холбогдолтой хуулиуд нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль. Хамгийн гол нь эдгээр хуулиудыг хэлэлцэх боломж байсан ч гэсэн чуулганы завсраар нийгмийн халамжтай холбоотой хуулиуд маш их батлагдсан. Бид энэ хаврын чуулганд Ардчилсан намынхаа байр сууриас дүгнэлт хийсэн. Дүгнэлтийг гурван зүйлийн хүрээнд  харж байгаа. Нэгдүгээрт хууль эрхзүйн хүрээнд. Хоёрдугаарт нийгэм улс төрийн хүрээнд . Гуравдугаарт эдийн засгийн хүрээнд. Бид байр сууриа илэрхийлсэн хэд хэдэн хууль батлагдсан. Улсын их хурлын дэгийн тухай хууль, Улсын их хурлын тухай хууль. Ардчилсан намын бүлэг нэг удаа завсарлага авч Үндсэн хуулийн зөрчилтэй холбоотой хуулийн заалтуудыг хассан. Энэ нь зөв гэж үзэж байна. Гэхдээ УИХ-ыг хариуцлагажуулах тухай бүрэн утгаараа сайн тусгагдаагүй. -ИРЭХ НАМРЫН ЧУУЛГАНААР ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ- Татварын багц хуулан дээр ардчилсан намын бүлэг дүгнэлтээ гаргахаар ажиллаж байгаа. Энэ хаврын чуулганаар  амжсангүй. Намрын чуулганаар хэлэлцэхээр болж байна. Татварын ерөнхий хууль, аж ахуй нэгжийн татварын тухай хууль дээр ялангуяа уул уурхайн баялгийн татварыг бүх уул уурхайн  компаниас авах талаар  гол асуудал дээр анхаарах ёстой. Өнөөдөр хаврын чуулганаар яригдсан гол сэдэв нь хаврын чуулганы эцэст болж өнгөрлөө. “Тавантолгой”-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай Улсын их хурлын тогтоолыг их хурал аравхан хоногийн дотор хэлэлцсэн. Мэдээж тогтоолд түүхий юм маш их бий. “Тавантолгой”-г эдийн засгийн үр ашигтай ажиллуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй гэдэгт  санал нэгдсэн. Хэрэв бид Тавантолгойг нээлттэй компани болгоё гэж бодож байгаа бол толгой кампанийг нь иргэдийн мэдэлд хяналтад өгч нийт монголчууд баялгаасаа ашиг хүртдэг байх тэр заалт руу орох нь зөв юмаа гэдгийг бид ойлголцсон. Тухайн үед Эрх баригчид “Таван толгойн” асуудлыг “Эрдэнэс Монгол”-той хольж болохгүй гэж хамгийн сүүлийн өдөр ярилцсан. “Тавантолгой”-г нээлттэй болгож байгаа бол “Эрдэнэс толгойг”-оос ард иргэдэд ашиг өгөх хэрэгтэй. Бид Монголын баялгийг иргэнд нь эзэмшүүлэхийн төлөө зөвшилцөлд хүрнэ. Хэрэв зөвшилцөлд хүрч чадвал Монголын эдийн засаг 10 хувь өсөх, шинээр 5000 ажлын байр гарна. Мөн 4-1,2 тэрбум доллар улсын төсөвт орж ирнэ. Энэ бол ардын намын шинэ  амлалт юм. Эхний амлалтаа хэрэгжүүлээгүй боловч “Тавантолгой”- н талаарх амлалтын хэрэгжүүлэлтийг бид шалгана. Дараагийн асуудал бол ардчилсан нам тодорхой хуулиуд дээр өөрсдийн саналаа  илэрхийлж явна. Захиргааны ерөнхий хууль монгол улсын засгийн газар ямар төр лүү явуулж байгааг харуулсан. Монгол Улсын иргэн хуулийн этгээд засгийн газрын буруугаас хохирлоо барагдуулах газаргүй болох талаар хууль баталсан. Энэ хуулийн төслөө буцааж татаж авна гэж найдаж байна. Энэ хаврын чуулганаар бас нэг төсөл орж ирсэн нь төрийн өмчийг 2016-2018 хувьчлах тогтоол орж ирсэн. Энэ хууль хөрөнгийн биржийг хувьчлах хямд агуулгатай хууль орж ирсэн болохоор хойшлуулсан. Засгийн газрын нэг том дутагдал бол алдаатай хуулийг оруулж ирээд буцаан татахгүй байгаа нь хувийн ашиг сонирхлоос хамаарч байж магадгүй. -ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 100 ХУВЬД ОЛГОХООР АЖИЛЛАНА- Хүүхдийн мөнгөний  асуудал ОУВС-ын 80 хувь гэсэн. Ардчилсан намаас 100 хувь гэж дэвшүүлж байсан . Ирэх оноос 100 хувь болгох талаар арга хэмжээ авна. Сая  хаврын чуулганы эцсээр гурван хуулийн төслийг буцаасан. Үүнд Захиргааны ерөнхий хууль, Онцгой албан татвараас чөлөөлөх хууль хулгайгаар орж ирж буй хууль. Өөрөөр хэлбэл онцгой албан татварыг нөхөн олгох тухай хууль, Ерөнхий боловсролын хүүхдүүдийн хоол боловсруулах тухай хуулийг Б.Ундармаа гишүүн оруулж ирсэн. Жишээ нь, алслагдсан суманд хүүхдийн эрүүл ахуй гал тогоо, орчин стандарт, мэргэжлийн хяналт зэрэг олон асуудал байхад хүмүүст зөвхөн таалагдах гэж ийм хууль хурдан оруулж ирж болохгүй. Хамгийн сүүлд сангийн сайд Ч.Хүрэлбаатар өр дарсан мэдээлэл хийсэн. Бид энэ мэдээллийг хэтэрхий улс төржсөн мэдээлэл байна гэж харсан. Бондын өрийг засгийн газар 300 сая доллар сүүлд авсан бондын мөнгөөрөө төлсөн. Шинэ засгийн газар 1,4 тэрбум төгрөгийн зээл авсан. Нийгэмд ард түмний мөнгөөр төлж байгаа мэт буруу ойлголт төрүүлэх нь буруу” гэлээ.    Эх сурвалж:www.polit.mn
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

4 цаг 28 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

4 цаг 28 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

4 цаг 28 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

14 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

19 цаг 47 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

20 цаг 59 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

21 цаг 33 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

Өчигдөр 06 цаг 15 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

Өчигдөр 06 цаг 00 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

Өчигдөр 06 цаг 00 мин