Солонгосын Аж Үйлдвэрийн комплексийн корпорацид зочиллоо

2014-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Тэрээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар өчигдөр Солонгосын Аж Үйлдвэрийн комплексийн корпорацид зочилж, өндөр технологийн кластер хөгжүүлж буй туршлагаас хуваалцлаа.
 
Аж үйлдвэрийн комплексийн корпорацийн ТУЗ-ийн дарга Кан Нам Хүн болон Аж Үйлдвэрийн комплексийн корпорацийн Сөүл дэх төвийн захирал Чой Жон Тэ,  Бодлого төлөвлөлтийн газрын дарга Юн Чан Бэ нар УИХ-ын даргыг угтан авч, үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.
 
БНСУ-ын Аж Үйлдвэрийн цогцолборын түүхийг бүтээсэн, эдийн засгийн хөгжил цэцэглэлт, гадаад худалдааны эргэлт, аж үйлдвэрийн салбарын өсөлт хөгжилтөд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Аж үйлдвэрийн комплексын корпорацид хамрагдаж буй 800 гаруй аж үйлдвэрийн цогцолбор нь БНСУ-ын нийт бүтээгдэхүүний 66 хувь, экспортын 76 хувь, ажил олгогчдын 44 хувийг эзэлж байгаа нь БНСУ-ын эдийн засгийн гол хүчин зүйл, тулгуур болж байгааг тодорхой харуулж байна гэж УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцоллоо.
 
Мөн  “Монгол Улс байгалийн баялагтаа тулгуурлан хөгжихийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй аж үйлдвэрийн цогцолбор бий болгох, уул уурхай нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэргүүн зорилт тавьж, төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар баримтлах бодлогыг 2010 онд батлан ажиллаж байна.
 
Өндөр технологийн аж үйлдвэр нь Монгол Улсыг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, уул уурхайн олборлох үйлдвэрлэлд түшиглэсэн эдийн  засгаас тэргүүний, дэвшилтэт мэдлэг, технологид суурилсан, мэдлэгийн эдийн засагт шилжүүлэх гарц, аж үйлдвэрийн төрөлжилтийг эрчимжүүлэн үндэсний баялгийг богино хугацаанд эрс нэмэгдүүлэх, улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хүчин зүйл хэмээн үзэж төрөөс онцгойлон дэмжиж байгаа” гэсэн юм.
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 0 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 18 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 9 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 21 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 27 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин