Данийг оролцуулахгүйгээр “Хойд урсгал - 2”-ыг эхлүүлж болно гэв

2018-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ “Хойд урсгал-2” байгалийн хий дамжуулах хоолойг Данийг оролцуу­лахгүйгээр ажиллуулж эхлүүлэхэд саад тотгор байхгүй хэмээн Европын холбоонд суугаа ОХУ-ын Байнгын төлөөлөгч Владимир Чижов РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. “Уг хоолой баригдаж байгаа. Өнөөдрийн байдлаар нэг л улс зөвшөөрлөө өгөөгүй... Гэхдээ зарчмын хувьд тэр улсыг оролцуулахгүй байж болно” хэмээн тэрээр тодотгов. Байнгын төлөө­лөг­чийн онцолсноор энэ нь “төслийн үнийг бага зэрэг нэмэгдүүлж, ажиллуулж эхлэх хугацааг яльгүй хойшлуулж магадгүй” ажээ. Копенгаген юутай ч уг байгууламжийг дэмжинэ гэдгийг Чижов үгүйсгэсэнгүй. Төслийн талаар эсрэг бодолтонууд байнга л байх болно хэмээн дипломат төгсгөлд нь хэлсэн байна.   “ХОЙД УРСГАЛ-2”   Проект “Хойд урсгал-2” төсөл бол жилд 55 тэрбум шоометр хий дамжуулах ерөнхий хүчин чадалтай хоёр урсгал бүхий хий дамжуулах хоолойг Орос улсын эргээс Герман хүртэл тавих бүтээн байгуулалт юм. Бүтээн байгуулалтын зөвшөөрлийг ХБНГУ, Финлянд, Швед улс аль хэдийнэ өгчихсөн. Данийн зөвшөөрлийг хүлээж байгаа бөгөөд тус улсын эрх баригчид төслийг хэрэгжүүлэх асуудлыг түдгэлзэх бодолтой байгаа нь мягмар гарагт тодорхой болжээ. Даний Ерөнхий сайд Ларс Лёкке Расмуссен энэ асуудлыг нийт Европын түвшинд хэлэлцэх шаардлагатай гэж хэлсэн байна. Европын холбоо “Хойд урсгал-2”-ын бүтээн байгуулалтыг “бие дааж” зогсооно, эсвэл ОХУ-ын санал болгож буй эрчим хүчний шугам байгуулах төлөвлөгөөг “дахин форматлана” гэдэгт Төрийн департамент итгэж байгааг илэрхийлсний дараа энэхүү шийдвэрийн талаар нийтэд зарлажээ. “Хойд урсгал-2”-ыг юуны өмнө Оросын хийг дамжуулж байгаа орлогоо алдахаас болгоомжилж байгаа Украин улс, мөн Европ руу өөрийн эрчим хүчийг экспортлох амбицтай төлөвлөгөөг санал болгож байгаа АНУ хоёр эсэргүүцэж байгаа билээ. Үүнээс гадна Латви, Литва, Польш улс хамтарч “Хойд урсгал-2”-ыг дэмжихгүй байгаагаа мэдэгдсэн. Эдгээр орны лидерүүд үүнийг улс төрийн төсөл гэдэгт итгэлтэй байдаг. Хий дамжуулах хоолойг нөлөөллийн арга хэрэгсэл гэж үзэхгүй байхыг Орос улс нэг бус удаа уриалж байсан. Владимир Путиний хэлснээр Москва уг төслийг зөвхөн эдийн засгийн төсөл гэж ханддаг.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин