Олон улсын хөлбөмбөгийн холбооноос /ФИФА/ алдарт хөлбөмбөгчин Диего Марадонатай ОХУ-д болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр гаргасан ааш зан,үйлдлийнх нь улмаас хамтран ажиллахаа больж байгаагаа мэдэгдсэн гэж Перугийн “Diario Correo” сонин мэдээлжээ.Сонинд Диего Марадонагийн зураг, бичлэгэн дээрх дүрс,хийсэн үйлдэл зохистой санагдаагүй учраас түүнийг тус холбооны ажилтны үүргээс чөлөөлсөн гэж бичсэн байна. Аргентины шигшээ өнгөрсөн мягмар гаригт 2:1 харьцаагаар Санктпетербург хотын цэнгэлдэхэд хожиж шөвгийн 16-нд шалгарах эрхтэй болсон. Энэ тоглолтыг үзэж байсан Диего Марадона Нигерийн шигшээг доромжилж байгаа нь телевизийн камерт өртжээ. Мөн бусад хэвлэлийн хэрэгслээр мэдээлснээр ОХУ-д болж байгаа ДАШТ-ий үеэр ажиллаж байгаа учраас өдрийн төлбөр гэж 10 мянган фунт стерлинг “ФИФА”-гаас түүнд төлдөг байна. Үүнээс гадна холбооноос түүний аялал, байрлах газар, бусад зардлыг төлдөг аж. “Diario Correo”сонинд Диего Марадонаг “ФИФА” үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр энэ холбоонд Аргентиныг төлөөлдөг түүнд зориулж зарцуулдаг зардлыг цуцалсан гэж бичжээ.
Эх сурвалж: mundo.sputniknews.com

