Х.ОЮУНБОЛД
ОХУ-д зохиогдож байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ийн хасагдах шатны тоглолтод Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд ОХУ, Испанийн шигшээ тоглоно. Энэ тоглолтод ОХУ-ы шигшээ Испанийн шигшээг хожих боломжтой гэж “Спутник” агентлагт тус шигшээгийн дасгалжуулагч асан Анатоли Бышовец ярьжээ. Тэрээр “ОХУ-ын шигшээ Испанийг хожих ямар ч боломжгүй гэсэн бодлыг хуваалцдаггүй хүмүүсийн нэг.Түүнчлэн ОХУ-ын шигшээгийн дасгалжуулагч хүссэн үр дүндээ хүрч чадах бүгдийг боломжтой бүхнийг хийсэн. Мөн хөлбөмбөгт хүчгүй сул дорой багууд сайн үр дүнд хүрч байсан. Тухайлбал, Марокко, Ираны шигшээ хэсэгтээ Испанийн шигшээтэй тоглосныг дурдав. Анатоли Бышовец “Манай хөлбөмбөгчид бүх хүчээ дайчлан тоглох ёстой. Ингэснээр боломжгүй зүйлийг боломжтой болохыг харуулсан тоглолт хийнэ” гэж найдаж байна гэжээ. Харин ОХУ-ын шигшээгийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа Станислав Черчесов Испанийн шигшээтэй хийх тоглолтын өмнө хийсэн хэвлэлийн хурлын үеэр “ОХУ-ын шигшээ Испанийн шигшээгийн тоглодог арга барилыг мэднэ гэж мэдэгдсэн тухай “ФИФА”-гийн цахим хуудсанд бичжээ. Цахим хуудаст түүний хийсэн мэдэгдэлд Испанийн шигшээгийн тоглолтын арга барилыг бид мэднэ.Тэдний тоглолтыг сөрж тоглох хувилбарыг сонгон олж тоглох гэдэг амаргүй. Гэхдээ бид хичээх болно” гэж хэлснийг иш татан мэдээлжээ. Мөн Станислав Черчесов хэлэхдээ “Испанийн шигшээ шинэ дасгалжуулагчийн удирдлаган дор өөр арга барилаар тоглож байна. Бид Испанийн шигшээтэй Хулен Лопетегиг дасгалжуулагчаар ажиллаж байхад тоглож байсан. Харин дасгалжуулагч Фернандо Иеррогийн удирдлаган дор тэдний тоглолтын арга барил өөрчлөгдсөнийг харж байна” гэжээ. Харин хоёр багийн хийх тоглолтын талаар Испанийн шигшээгийн тоглогч Жорди Алба Испанийн” Onda Cero “ радиотой хийсэн уулзалтынхаа үеэр ярихдаа “Испанийн шигшээ ОХУ-ын шигшээд хасагдах шатны тоглолтод хожигдож болохыг үгүйсгэсэнгүй. Тэрээр бидэнд амархан өрсөлдөгч таарлаа. Гэхдээ бид ямар ч өрсөлдөгч биднийг хожих эсвэл тэнцэж болохыг мэднэ.Яг энэ хэсэгт багтсан шигшээ багуудад тохиолдсон шиг онцолжээ. Бид ДАШТ-ийг зохион байгуулагч орны шигшээтэй тоглохоор бэлдэж байна. Энэ тоглолт амаргүй, хэцүү байх болно гэдэгт би итгэлтэй байна. ОХУ-ын шигшээ эх орондоо тоглож байгаа учраас илүү их хүчтэй байх болно. Үүнээс гадна шүтэн бишрэгчдийнхээ дэмжлэгийг хүлээсэн оросууд хүчтэй байх болно. Гэхдээ бид Испанийн шигшээ илүү хүчтэй байна гэж найдаж байна гэв. ОХУ-ын шигшээг хожихын тулд бид тоглолтоо сайжруулах хэрэгтэй гэж ярьжээ. Учир нь бидний ОХУ-ын шигшээтэй хийсэн анхны нөхөрсөг тоглолт амаргүй байсан. Одоо ОХУ-ын шигшээтэй хийх тоглолт тэр нөхөрсөг тоглолтоос ч илүү хэцүү байх болно гэж нэмж хэллээ. ОХУ,Испанийн шигшээ багийнхан өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 15-нд СанктПетербург хотод нөхөрсөг тоглож 3:3 харьцаатай тэнцэж байсан аж.
[caption id="attachment_41666" align="alignnone" width="868"]
Станислав Черчесов[/caption]
[caption id="attachment_41667" align="alignnone" width="1000"]
Испанийн шигшээгийн тоглогч Жорди Алба[/caption]
Эх сурвалж: mundo.sputniknews.com
Станислав Черчесов[/caption]
[caption id="attachment_41667" align="alignnone" width="1000"]
Испанийн шигшээгийн тоглогч Жорди Алба[/caption]
Эх сурвалж: mundo.sputniknews.com