
Б.ЗАЯА
ШӨХТГ-аас орон сууцны талбай дутааж оршин суугчдын хохироосон “Тайгам Алтай” компанийг шүүхэд өгөхөөр болжээ. Тус компани өнгөрсөн оны байдлаар 300 орчим сая төгрөгийн талбай дутаасан болохыг улсын байцаагчид тогтоогоод байсан юм. Он гарснаар дээрх тоо хоёр дахин өсч, хохирсон иргэд нэмэгдсээр байгаа юм байна. ШӨХТГ-аас тус компанийг хуулийн дагуу торгуулийн арга хэмжээг ногдуулсан ч биелүүлэхгүй байгаа ажээ. Тиймээс шүүхэд хандаж иргэдийн хохирлыг барагдуулахаар болсон гэнэ.