
“Зууны мэдээ” сонины зургадугаар сарын 25-наас зургадугаар сарын 29-ны дугаарт нийтлэгдсэн онцлох нийтлэл, ярилцлагын эшлэлийг хүргэж байна.
Даваа гариг
https://www.polit.mn/?p=41173“Амьдралын тойрог”
Анхны Атилла Х.Мөнгөнхөлөг
“...Амьдралынх нь нэгээхэн хэсэг, хоёр дахь гэр нь болсон дуурийн театрт бидний яриа өрнөсөн учир уран бүтээл, ялангуяа, “Атилла” балетын тухай дурсамж дэлгэлээ. Хөгжмийн зохиолч, балетмейстер А.Батдэлгэр анх бүжгэн жүжиг тавихаар болж, уран сайхны зөвлөл хэлэлцэж эхэлжээ. Харин Атиллад хэн бүжиглэх вэ. Энэ үед балетмейстер А.Батдэлгэр, Б.Жамъяндагва гуай хоёр “Х.Мөнгөнхөлөг л чадна. Дүрийнхээ тухай судалгаа сайн хийгээрэй” гэж итгэл хүлээлгэсэн юм байна. Ийнхүү Хүннү гүрний их хаан Ромын хаадын дунд “Тэнгэрийн ташуур” гэж алдаршсан түүхэн хааны дүрийг хэрхэн бүтээх тухай судалгаа хийж эхэлжээ. Бүжгэн жүжигт Хүннү гүрний байлдан дагуулалтыг харуулдаг. Атилла хааны амьдралын алтан үе, нэр алдраа цуурайтуулж явсан баялаг түүхээс нь нэгээхэн хэсэг энэ бүжгэн жүжигт өрнөдөг билээ. Нийтлэлийн баатар маань дүрээ судлахдаа эр зоригтой байдал, хурдан шалмаг хөдөлгөөнөөс гадна Атилла хааны дотоод сэтгэл, мөн чанарыг гаргахыг эрмэлзжээ....”
https://www.polit.mn/?p=41169“Leaderships forum”
Ч.Ариунаа: Хөгжлийн шинэ чиг хандлага бол эрсдэлийг бууруулах юм
“…-Аливаа улс орны хөгжлийн асуудал дан ганц нийгэм, эдийн засгаас хамаарахаас гадна цаг уур, байгалийн аюулт үзэгдэл, гамшгаас нэлээдгүй шалтгаалж байна. Ялангуяа манайх шиг хөгжиж буй орнууд байгалийн гамшгаас болж хөгжил нь удаашрах, иргэд нь хохирол амсах тохиолдол их байна. Манай улсын хувьд зудад малчин өрхийн амьжиргааны гол эх үүсвэр болсон мал хоргодсоноос нийгэм, эдийн засгийн томоохон үр дагаварууд гарч байна. Тэгэхээр улс орон хөгжихөд анхаарах хамгийн гол зүйлийн нэг бол байгалийн аюулт үзэгдэл, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх, эрсдэлийг бууруулах юм... .”
Мягмар гариг
https://www.polit.mn/?p=41256Ярилцах цаг
Б.Гарамгайбаатар: Багийн дарга ч хийж үзээгүй хүмүүс сонгогдсоны гор гарч байна
“…АН-ын Үндэсний бодлогын хороонд Хэнтий аймгаас сонгогдсон. Мөн намын Төрийн байгуулал, нутаг дэвсгэр, засаг захиргааны удирдлагын бодлогын зөвлөлийг удирдаж байна. АН шинэчлэл болон олонхийн бүлгийн гаргаж буй хууль эрхзүйн баримт бичигт дүн шинжилгээ хийж сүүдрийн Засгийн газрын байр сууринаас хяналт тавих зорилгоор бодлогын зөвлөлүүдийг байгуулсан. Бодлогын зөвлөл 2019, 2020 онд улам хүчтэй дуугарч, идэвхтэй ажиллана. УИХ-ын дарга М.Энхболд намынхаа Их хурлын үеэр тавьсан улс төрийн илтгэлдээ “Бодлогын намын эх суурийг АН тавьж байна. АН асуудлыг олон талаас нь ярьж хэлэлцэж байж эцсийн шийдвэрийг нэгдмэл гаргах чадвартай нам. МАН бол дотоод асуудлаа гадагш нь цацдаг нам” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Бодит үнэн бол энэ. …”
https://www.polit.mn/?p=41263Өдрийн сурвалжлага
Дээд хуулийг босоо бичигт хичээнгүйлэв
“…МАХН-ын он жилийн түүхэн товчооныг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэсэн энэ арга хэмжээнд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, тус намын дэд дарга Ц.Оюунбаатар, С.Ганбаатар нараас гадна Монголын ногоон нам, ИЗНН, МҮАН-ын дарга нар болон Ардын уран зохиолч Т.Галсан болон төр, нийгмийн зүтгэлтэн эрдэмтэн судлаачид оролцлоо.…”
Лхагва гариг
https://www.polit.mn/?p=41353Үйл явдлын эргэн тойронд
Тавантолгойг ярьсан зургаан “толгой”
https://www.polit.mn/?p=41358Онцлох улс төр
Оюутолгойг шалгах ажлын хэсгийн хоёр өөр тайлбар
“УИХ-аас Оюутолгой төслийн үйл ажиллагаа, төслийн хэрэгжилтийг шалгаж дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан. Энэ асуудлаар ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, мөн ажлын хэсэгт багтсан Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг нарын байр суурийг хүргэж байна..…”
Пүрэв гариг
https://www.polit.mn/?p=41455Наадам айсуй
ЭЭ ДЭЭ. А.СҮХБАТ МИНЬ ЭЛДВИЙН ААШАА ТАТААЧ!
“…Улсын баяр наадам хаяанд ирчихлээ. Энэ цаг дор хурдан хүлгүүд уяндаа живхэрч, хүчит бөхчүүд эр биеэ чангалж бэлтгэлээ базаагаад, эрхий мэргэчүүл нумаа эвшээлгэн оноо цэцэлж байнам. Наадмын тухай яриа төсөөлөл гэрт, гадаагүй хөврөх. Тэр дунд наадмын бөх яадаг бол. Х.Баянмөнх тэргүүтэй зарим аваргууд ер нь ямар ая зан гаргаад байна вэ гэсэн зовинол наадамчид, бөх сонирхогчдын сэтгэлд байсаар байна. Тэгэхээр юуны өмнө олон түмэндээ наадам ямар болох тухайд бүү санаа зов. Битгий эргэлз. Улсын баяр наадмыг төр, засаг гардан зохион байгуулдаг болохоор төрийн хэрэг хэмээн үзэх учиртай. Монгол Улсын Шадар сайдаар толгойлуулсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо ажиллаж байна….”
https://www.polit.mn/?p=41458Хөндөх сэдэв
Хуучин дарга нарын газрын наймаанд ХСҮТ хүчин мөхөстлөө
“…Улсдаа ганцхан байдаг Хавдар судлалын үндэсний төвийнхөн эмнэлгийнхээ хашаа руу орж, гарах гарцыг нээж өгөхийг гуйгаад багагүй хугацаа өнгөрч байна. Баруун талд нь орон сууцны хотхон, зүүн талд нь электрон барааны дэлгүүр таглачихсан тус эмнэлгийн хашаа руу автобусны буудалтай зэрэгцсэн ганц эгнээ бүхий нарийхан гарцаар хүн машингүй орж, гардгийг бүгд мэднэ. Стандарт ярихаараа дөрвөн зүг рүү харсан гарц, орцтой байх ёстойг нь хүлээн зөвшөөрдөг ч бодит байдал дээр өвчин зовлондоо шаналсан, ядарсан үйлчлүүлэгчид хаалга хайж эмнэлгийн хашааг тойрч бүдэчсээр. Үхэл, амьдрал шийдэхээр тэмцэн, сандарч яваа түргэний тэргүүд Нарантуул, Дүнжингарав, Сандэй худалдааны төв гээд автозамын түгжрэл хамгийн их энэ замаас эмнэлэг рүүгээ орж чадахгүй, дохиогоо хангинуулан бухимдсаар.…”
Баасан гариг
https://www.polit.mn/?p=41529Үйл явдлын мөрөөр
2008.07.01: Стратеги, зохион байгуулалттай хэрэг…?
“….2008 оны долдугаар сарын 1. Таван хүний амь насыг авч одсон энэ хар өдрөөс хойш яг 10 жилийн хугацаа өнгөрчээ. Мартагдах ёсгүй эмгэнэлт үйл явдал хэмээн ярьдаг ч долдугаар сарын 1-ний талаар зөвхөн дурсаад л өнгөрч байна. Хар өдрийн эмгэнэл хаанаас эхлэлтэй, хэзээнээс төлөвлөгдөж, хэдий хүртэл зурагдаж байсан гээд энэ хэргийн зохион байгуулалтын талаар асуулт олон бий. Сонгуулийн дүнд эгдүүцсэн эгэл ард ийм хэмжээний үймээнийг гаргачихсан гэдэг дэндүү хялбар бөгөөд гэнэн тайлбар. Тэгэхээр үүний цаана хэн нэгэн идеа санааг нь гаргаж, төлөвлөж, хэн нэгэн гүйцэтгэж, хэн нэгэн ялж, ялагдсан л байж таарч байгаа юм..…”
https://www.polit.mn/?p=41533 Эх сурвалж:www.polit.mnТомилолт
“ГОК”-ынхон дэнж хотойтол наадлаа
““Эрдэнэт үйлдвэр” компанийн 40 жилийн ойн баяр наадам энэ сарын 27-нд болж өндөрлөлөө. “Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” наадам дааганы уралдаанаар эхэлж баярын жагсаал, 128 хүчит бөхийн барилдаан, сур болон шагайн харваагаар үргэлжилсэн юм. Наадмын талбайд таван хошуу мал нь бэлчиж, хөсөг тэргээр нүүдэллэх малчин айл гээд хөдөөгийн амьдралыг харуулсан нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн юм. “Монгол ахуй сайхаан. Орчин цагт бид ахуйгаасаа холдоод байгаа шүү. Ядаж баяр наадмаар хүүхэд залуустаа эртний нүүдэл хийгээд хөдөөгийн амьдралыг харуулж байх хэрэгтэй” хэмээн наадамчин олон хөөрөлдөж байв..”