Солонгос дахь монголчуудынхаа эрх ашгийг хамгаална гэв

2014-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

БНСУ-Д албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга З.Энхболд  БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хийтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр УИХ-ын дарга хэлэхдээ, “Монгол Улс, БНСУ-ын харилцаа “иж бүрэн түншлэл”-ийн хэмжээнд бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээр чухал үүрэгтэй. Ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буй. Цаашид БНСУ бүс нутаг дахь манай улсын ойрын түнш орны хувьд Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт, технологи, хүний нөөц, менежментийн чиглэлээр харилцан ашигтай ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаад сэтгэл хангалуун байгаа”-гаа илэрхийллээ. Мөн Монгол Улс бүс нутгийн олон талт яриа хэлэлцээний үйл явц, интеграцид нэгдэн орох, АПЕК-ийн гишүүн, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцох хүсэл эрмэлзэлтэйг дурдаж, энэ нь бүс нутгийн интеграцид нэгдэхэд чиглэсэн манай бодлогын нэг томоохон зорилт гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн БНСУ-д манай улсын хамгийн олон иргэн гэрээгээр болон хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах асуудал бидний тэргүүлэх зорилтын нэг болохыг УИХ-ын дарга З.Энхболд хэлж байлаа. Манай хоёр улсын Засгийн газар нь иргэдийнхээ зорчих нөхцлийг харилцан хөнгөвчлөх чиглэлээр нэлээд алхмууд хийгдэж ирсэн. Харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ, иргэд харилцан зорчих явдал нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд бид иргэдээ харилцан визгүй зорчуулах талаар шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэйг УИХ-ын дарга Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хийд хандан хэллээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 14 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 32 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 23 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 34 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 40 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин