“Аварга цолоо хамгаалахаар ирсэн ч сайн тоглож чадсангүй”

2018-06-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Хөлбөмбөгийн ДАШТ-д Германы баг Өмнөд Солонгосын шигшээтэй Казань хотын цэнгэлдэх хүрээлэнд тоглож нэмэлт цагт  Өмнөд Солонгосын шигшээ өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авснаар өндөрлөв. Энэ удаагийн ДАШТ-ээс хоёр ялагдал хүлээсэн дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы шигшээ эхний хэсгээсээ шалгарч чадалгүй нутаг буцлаа. Хэдийгээр тэд тоглолтын санаачилгыг гартаа авч тоглосон ч Өмнөд Солонгосын хамгаалалтыг сэтэлж чадсангүй. Энэ ялагдлыг спортын хорхойтнууд  Гитлерийн Герман 1941 онд ЗХУ руу халдан довтолсон эх орны II дайнтай холбон тайлбарлаж байгаа юм. Харин  Германы шигшээгийн дасгалжуулагч Йохим Лёв багаа энэ удаагийн ДАШТ-ээс эхний хэсгээс хасагдаж шөвгийн тоглолтод шалгарч чадаагүйдээ сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Шигшээ баг нь хоёр удаа хожигдож цочроо нь одоо хүртэл гараагүй байгаа. Ирээдүйд Германы  шигшээгийн дасгалжуулагчаар ажиллах талаар асуусан асуултад хариулахаас татгалзжээ. 58 настай  Йохим Лёв  одоо хүртэл сэтгэл дундуур  байна. “Бид энэ удаагийн ДАШТ-д амжилттай оролцож аварга цолоо хамгаалахаар ирсэн. Бэлтгэлээ ч сайн хийсэн. Гэвч бид хүссэн шигээ сайн тоглож чадсангүй. Яагаад. Би шалтгааныг нь мэдэхгүй байна. Гэхдээ шалтгааныг нь судлах хэрэгтэй” гэж ярьжээ. Германы шигшээ 2006 оноос хойш хөлбөмбөгийн ДАШТ-д амжилттай оролцож ирсэн баг. Мөн  миний ирээдүйн талаар би юу ч хэлж чадахгүй. Энэ талаар  дараа нь Германы хөлбөмбөгийн холбоотой ярилцана. Бид хасагдсан нь хожигдохыг хүссэндээ биш. Зөвхөн бид гоол оруулах боломжоо ашиглаж чадаагүйд л байна. Бид Өмнөд Солонгосын баг хэрхэн тоглохыг мэдэж байсан. Тэдний тоглолтын арга барил нь сайн хамгаалах, тоглогчдынхоо хурдыг ашиглаж сөрөг довтолгооноос гарахад байсан. Тэдний тоглолтын арга биднийг гайхшруулаагүй. Үүнийг нь бид хүлээж байсан юм. Гэхдээ бодит байдалд бидний тоглолт, бидний гаргасан алдаа тэдэнд тусласан гэв. Мөн ДАШТ эхэлж байхад хасагдсан Германы багийн  ирээдүйн талаар асуухад хариулахаас татгалзсан байна. Гэхдээ  “Mannchaft” багт авьяастай, чадалтай залуу тоглогчид байгаа гэж онцлов. Тэрээр “Би Германы шигшээгийн хувьд муу цаг үе ирж байна гэж бодохгүй байна. Саяхныг хүртэл Германы шигшээ ДАШТ-ий шөвгийн дөрөв, наймд шалгарч үлдэх эсвэл  2014 онд дэлхийн аварга, 2017 онд  Тив хоорондын цомыг авч байсан үе бий. Бидэнд залуу хүчтэй, авьястай тоглогч байна. Энэ удаагийн ДАШТ-д Германы шигшээ хасагдсан нь бүх багт тохиолддог зүйл гэжээ. Харин Германы шиг­шээг сөхрүүлсэн Өмнөд Солонгосын шигшээ хэсгээсээ хасагдаж байгаа ч нэр төрийн хожилтойгоор  нутгийн зүг жолоо залж байгаа юм. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин