Харшлын эсрэг экологийн цэвэр бүтээгдэхүүн “САЙН” САВАН

2018-06-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ҮҮРИЙНТУЯА “Дорнод импекс” компани анх 1950-иад оны үед “Дорнод худалдаа” нэртэйгээр байгуулагдаж байжээ. 1993 оноос үйл ажиллагаа нь түр зогссон ч 2015 оноос хөрөнгийн бирж дээр арилжаагаа дахин сэргээж, “Сайн” хэмээх саван үйлдвэрлэж эхэлсэн байна. “Сайн” саван нь монгол хонины болон үхрийн цэвэр тосоор хийсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. “Сайн” савангийн гол бүрэлдүүлэгч нь тосон хүчлүүдийг саармагжуулагч давснууд бөгөөд будаг, үнэр оруулагч, хөөсрүүлэгч, өөх тос орлуулагч (сүүлийн үеийн гадаад савангууд нь нефтээс гаргаж авсан нийлэг бодисоор байгалийн гаралтай өөх тосыг орлуулан хийж байгаа) зэргийн химийн бодис ороогүй натурал бүтээгдэхүүн учраас харшил өгдөггүй онцлогтой. Угаалгын нунтаг угааж чадахгүй толбыг “Сайн” саван арилгаж чаддаг. Энэ саван нь ноосон даавуун болон ноосон эдлэлийг хөвсгөр зөөлөн болгох увдистай. Хүүхдийн даавуу, цагаан хэрэглэл, цагаан цамц, хувцас зэргийг “Сайн” савангаар угаахад маш сайн өнгө оруулдаг. Угаалгын машинд жижиглэн хийгээд угаахад ямар ч хувцасыг дээд зэргээр өнгө оруулна. Ширээний алчуур, тоосны алчуур зэрэг жижиг сажиг зүйлийг угаахад нэн тохиромжтой. Аяга таваг угаагч шингэн саван хичнээн их усаар зайлаад ч аяга тавагнаас бүрэн салдаггүй бөгөөд хоол ундтай хамт бидний биед орж, эрүүл мэндэд хохирол учруулдаг нь батлагдаад байгаа. Харин “Сайн” барааны саван нь аяга таваг, сав суулгыг “Фейри” мэтээс сайн угаадаг бөгөөд тавган дээр үлдэхгүй, усаар бүрэн зайлагддаг давуу талтай. Импортын савангууд 160 грамм нь 800-900 төгрөгний хооронд худалдаалагддаг бол “Сайн” саван  200 грамм нь 600-650 төгрөгөөр борлуулагдаж байна. Хамгийн гол нь “Сайн” савангийн орцонд өнгө, үнэр оруулагч, хөөсрүүлэгч зэрэг химийн нэгдэл асар ихээр агуулдаг, биед хортой бодис нэмдэггүй учир харшил өгдөггүй. Усанд орохдоо “Сайн” савангаар угаавал элдэв нян устгагдаж, арьс хогжруутахгүй зөөлөн болгохоос гадна арьсан дээр үүссэн жижиг шархыг хурдан эдгээдэг байна. Мөн вирусын эсрэг сайн үйлчилдэг учир хамрын ханиадаас сэргийлэх, эмчлэх зорилгоор барааны савангийн уусмалд хөвөн дүрээд хамрынхаа дотор талыг арчвал нэн тустай. Шүдний сойзоо ариун байлгаж, нян үржихээс хамгаалъя гэвэл хэрэглэснийхээ дараа “Сайн” барааны саванд үрж хөөсрүүлээд орхих хэрэгтэй. Хөлийн өсгийний арьс хагаран шархлахад хоёр литр халуун усанд нэг цайны халбага сод, нэг амны халбага барааны савангийн үртэс хийж уусгаад хөлөө дүрвэл түргэн эдгэнэ. Энэ мэт “Сайн” барааны савангийн ач тус олон. Мөн гар нүүрний саван хийдэг технологиор үйлдвэрлэдэг ч үнэр, өнгө  оруулагч нэмдэггүй учир эдийн саван гэж зах зээлд гаргажээ. “Дорнод импекс” хувьцаат компани цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж хөрөнгийн бирж дээр нэмэлт хувьцаа гарган, томоохон үйлдвэрлэгч болж, иргэн бүр хувьцаа эзэмшдэг болгох зорилготой ажиллаж байгаагаа гүйцэтгэх захирал Э.Энх-Амгалан онцолж байв. Мөн дотооддоо шампунь, аяга таваг угаадаг шингэн зэрэг айл гэрийн хэрэгцээний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх зорилготой. “Сайн” саванг дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна гадагшаа гаргахад боломж, түүхий эд хангалттай бий гэсэн юм. [caption id="attachment_41564" align="alignnone" width="645"] Сайн савангийн хатаах үйл явц. Химийн аливаа нэмэлт бодис ороогүй тул энэхүү саван нь харшил үүсгэддэгүй онцлогтой.[/caption] [caption id="attachment_41565" align="alignnone" width="645"] “Сайн” эдийн саван нь Улсын Клиникийн эмнэлгүүд ялангуяа төрөх, нярайн тасгуудад маш эрэлттэй байна.[/caption] [caption id="attachment_41566" align="alignnone" width="645"] Сайн савангийнхан цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлж шингэн саван, угаалгын машины нунтаг саван, гар нүүрний саван гаргахаар туршиж байна.[/caption]  

Бүх зах худалдааны төвүүд болон сүлжээ дэлгүүрүүдээр борлуулагдаж байна. Хувь хүн болон албан байгууллагуудтай хамтран ажиллана.

“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

4 цаг 34 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

4 цаг 34 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

4 цаг 34 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

14 цаг 50 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

19 цаг 53 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

21 цаг 5 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

21 цаг 39 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

Өчигдөр 06 цаг 15 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

Өчигдөр 06 цаг 00 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

Өчигдөр 06 цаг 00 мин