Вашингтонд Монголоо муулах даалгаврыг хэн өгөв?

2018-06-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
П.ХУЛАН “Washington post” сонинд нийтлэгдсэн Монгол төрийн сайд, дарга, мэргэжилтний албан тушаалд очдог үнэлгээний талаарх дуулиан олны анхаарлын төвд байна. Тэдний эл мэдээлэл, зоригтойгоор зарлан мэдээлсэн нь Монголын цагдаа, тагнуул, АТГ, прокурорын байгууллагын дүгнэлтээс хол хэтэрсэн нь сонирхолтой.  Үүний зэрэгцээ “Washington post” сонинд хэн үүнийг бичив гэдэг нь анхаарал татахын зэрэгцээ нэг хүнийг хардах томоохон шалтгаан байна. Тухайлбал, “60 тэрбумын” гэх бичлэгийг задалж дуулианы эзэн болсон Г.Доржзодовыг тухайн үед хуулийнхнаас нууж гэртээ, тансаг “зоориндоо” хадгалж байсан  УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, түүний нөхөр Жеффри Фольтыг гэж сэтгүүлч би бээр хардаж байна. Хэрвээ уншигчид санаж буй бол өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Чуулганы танхимд гадаад нөхөртэй эмэгтэйчүүдийг төрийн өндөр албан тушаалд томилохыг хориглоё. Учир нь тэд гадаадын тагнуул байх магадлалтай” хэмээн хэлж байсан. Хариуд нь Ц.Оюунгэрэл “Байнгын оршин суух эрхийг гадаад хүн болгонд өгдөггүй. Манай нөхөр ямар ч уул уурхайн лицензгүйгээ шалгуулаад, эрүүл мэндийн бүхий л шинжилгээг өгч, гэмт хэрэгт холбогдолгүй гэдгээ, өөрийнхөө улсын Тагнуулын байгууллагад ажилладаггүй гэдгээ ТЕГ-аар шалгуулсан гэсэн байдаг. Тухайн үед хуулийнхан Ц.Оюунгэрэлийнд орох гэсэн боловч түүний америк нөхөр Монголын нутаг дэвсгэрт амьдарч буй хэрнээ та нар АНУ-ын нутаг дэвсгэр дайрч орж ирлээ хэмээн хээв нэг хэлж байсныг хүн бүхэн санаж буй биз. Тиймээс л Монголын “хүргэн” Жеффри гэх хижээл эр Төрийн өндөр албан тушаалтны зарим эрхийг хязгаарлах тухай буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэх энэ эгзэгтэй  үед Монголыг дотроос нь хагала ажлыг эрчимтэй хийж эхэлсэн нь хэний заавар байв гэдэг нь анхаарал татна. Уг нь Монголынхоо зовлонг монголчууд шийдэх ёстой болохоос бус хаа байсан АНУ-ын иргэн бидний асуудлыг шийднэ гэж байхгүй. Хэрвээ АНУ-ын тусламжтайгаар шийдвэл бид Сирийн араас орлоо гэсэн үг. Өнөөдөр “60 тэрбум” гэгчээс болж төрийн нэр хүнд, төрийн мянга мянган албан хаагчид, тэдний гэр бүл, дотны хүмүүс “шархалж” явна. Гүтгэлэг, хэлмэгдүүлэлтэд өртсөндөө тэр. Нөгөө талд нь тэднийг үзэн ядагчдын нүсэр хар хүчийг хуримталчихаад байна. Яагаад ийнхүү Монголчуудыг дотроос нь хагалан бутаргах ажлыг хийгээд байна вэ. Ц.Оюунгэрэл АН-ын гишүүн бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгын хамгийн ойрын улс төрийн хамтрагч. Харин түүний нөхөр Жеффри Фольт “цэвэр хүн” мөн эсэхийг ТЕГ-ын архиваас татаад үзсэн хүн бий гэж үү.   МОНГОЛЫГ БУТАРГАХАД ИЙМ АМАРХАН УУ   Ерөнхийлөгч  Х.Баттулга өчигдөр УИХ-ын чуулганы танхимд “Washington post” сонины талаарх мэдээллийг онцлоод авсан нь “60 тэрбум” ажиллагаа хаанаас шидсэн чулуу вэ гэдэг нь тодорхой харагдаж байна. Ингэж хэлэхийн учир нь өчигдөр сошиалаар нэгэн хачирхалтай төлөвлөгөө тарсан юм. Үүнд дурдсанаар  МАН-ыг хийгээд дэлхий нийтэд Монголыг муухай харагдуулах дээрх ажлыг гардан авсан хүн нь Ц. Оюунгэрэл хэмээн бичсэн байв. Мэдээж энэхүү төлөвлөгөөнд хачир нэмж өгөх хүн нь Ерөнхийлөгч байсан учраас тэрбээр 60 тэрбумаар хошуу холбочихоод гарсан нь төлөвлөгөө ёсоор хэрэгжиж байна гэсэн үг. Ямартай ч хийгээгүйн хэргийнхээ төлөө элдвээрээ хэлүүлж буй МАН-ын 65  гишүүн ч Ерөнхийлөгч Х.Баттулга нарын холбогддог Төмөр замын 280 сая ам.  доллар буюу 700 тэрбум төгрөгийн гэмт хэргийг хааж  40-хөн сая төгрөгөөр торгуулаад хэрэгсэхгүй болгосон энэ асуудлыг дахин авч хэлэлцэх ёстой. Хэрвээ уншигчид санаж буй бол 1997 онд Улсын Дээд  шүүхийн тогтоолоор МАХН-д /Одоогийн МАН/ ирсэн Ленины музейг  шүүхдсээр байгаад булаан авч байсан энэ эмэгтэй  МАН-ын эсрэг хийгээд Монгол Улсыг дэлхий нийтэд муухай харагдуулах нь нэг их гайхах зүйлгүй. Яг л морз цохих мэт. Мөн “Өгөгдөл гаргагч Г. Доржзодов МАХН-ын дэмжигч бизнес эрхлэгчдийн стратеги хариуцсан ахлах ажилтан байсан. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Г. Доржзодов улс төрчдөд сөргөөр нөлөөлж, цагдаа нарыг сүрдүүлсэн, тагнуулын агентуудаас байцааж, баривчилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжилж байсан. Тэр ч байтугай өнөөдөр ажил олж чадахгүй байна” гэх мэт зүйлийг Washinton post нийтэлжээ. Яаж? “Өнөөдөр дэлхий даяар “Washington post” сонины шуудангийн хаягаар мөнгөө л төлсөн бол нийтлэлээ постолж болдог. Дашрамд дурдахад Г.Доржзодовын ард зохион байгуулалттай баг ажиллаж, дэмждэг. Тэр өөрөө мэдээлэл боловсруулж сошиал орчинд идэвхтэй байршуулж, өндөр хамгаалалттай вэб сайт ажиллуулдагаа нуудаггүй. Мөн түүнтэй холбоотой таагүй мэдээлэл, сэтгэгдлүүдийн дийлэнх нь одоо хайлтын системээр илэрдэггүй. Энэ бүхэн аюулгүй байдалтай холбоотой төдийгүй Ж.Батзандан гишүүний санаачилсан хуульд тусгасан байсанчлан ҮАБЗ-д мэдэгдэх ёстой гэдэг санууштай байжээ гэж өөрийн эрхгүй бодогдож байна. Цаашид Монголын тухай Washington post-ын шуудангаар юу илгээх,түүнийг нь  Washington post сонинд ингэж нийтэлжээ гэж хэрхэн “сэвэх”, үр дүнд нь яаж талцан бутрахыг хэн ч таашгүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

Уржигдар 21 цаг 44 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Уржигдар 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Уржигдар 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Уржигдар 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

2025-06-19
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

2025-06-19
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

2025-06-19
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

2025-06-19
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

2025-06-19