Хоёр ерөнхийлөгчийн уулзалт чухал гэв

2018-06-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД       АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар  ирэх сарын дундуур уулзана гэж төлөвлөөд байна  гэж Цагаан ордноос мэдэгдсэн. Иймээс  АНУ-ын ерөнхийлөгчийн  үндэсний аюулгүй байдал эрхэлсэн зөвлөх Жон Болтон Москвад айлчилж байна. Тэрээр ОХУ-ын эрх баригчидтай Кремлийн ордонд хийсэн хэлэлцээрийн дараа болсон хэвлэлийн хурлын үеэр “Ерөнхийлөгч Дональд Трамп, ерөнхийлөгч Владимир Путин нар хэлэлцээр хийх нь  олон улсын тогтвортой байдалд нөлөөлөхүйц чухал ач холбогдолтой гэдгийг хүлээн зөвшөөрч  байгааг мэдэгджээ. Тэд хоёр орныг хамарсан нийтлэг асуудлыг авч хэлэлцэн судлах, хамтран ажиллах салбарыг хайж олох хэрэгтэй хэмээн үзэж байгаа. Учир нь хоёр орны  хамтарсан харилцаа дэлхийн орнуудын  тогтвортой байдалд нөлөөлж байна гэв. Тэдний уулзах гэж  байгаад гайхах зүйл алга. Дональд Трамп олон орны тэргүүнтэй уулзаж, хэлэлцээр хийж байна. Жон Болтон ерөнхийлөгч Дональд Трамп надаас ОХУ-ын эрх баригчидтай уулзаж ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хийх боломж байгаа талаар хэлэлцээд ирэхийг хүссэн гэж ярьжээ. Мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар энэ уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд уулзана гэдгийг үгүйсгэсэнгүй. Үүний өмнө ерөнхийлөгчийн зөвлөх Юри Ушаков хоёр ерөнхийлөгчийн уулзах газар, цагийг хэлэлцэж тохиролцсон гэж хэллээ. Тэрээр тэд уулзалтын үеэр стратегийн тогтвортой байдал, олон улсын алан хядлагын эсрэг тэмцэх, бүс нутагт өрнөсөн  зэвсэгт мөргөлдөөн, хоёр орны харилцааг хэвийн байдалд нь оруулах талаар хэлэлцэнэ гэв. Гэвч АНУ-ын ерөнхийлөгчийн  үндэсний аюулгүй байдал эрхэлсэн зөвлөх Жон Болтон тэдний  хийх уулзалтаас нааштай үр дүн гарна  гэж найдахгүй байгаа юм.  Түүний үзэж байгаагаар уулзалт хийгээгүй удсан хоёр орны хувьд ерөнхийлөгч Владимир Путин, Дональд Трамп хүссэн сэдвээ сонгож ярилцах боломжтой өргөтгөсөн хурал хийвэл зүгээр байх гэж хэлсэн байна. Мөн Дональд Трамп Владимир Путинтэй хурал хийх нь ашигтай  гэж үзэж байна гэжээ. Үүнээс гадна  зөвлөх Жон Болтон хоёр орны тэргүүнүүд гэрээ байгуулж болохыг үгүйсгэсэнгүй. Үүнээс гадна   ОХУ их долоо, их наймын бүлэгт  дахин нэгдэж болох талаар уулзах үеэрээ хэлэлцэж болно гэв. Тэрээр ерөнхийлөгч Дональд Трамп, Владимир Путинтэй холбоотой утгагүй мэдэгдэл их байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Учир нь тэдний хийсэн, хийх гэж байгаа уулзалтын цаана Дональд Трампын ялалт байгуулсан ерөнхийлөгчийн сонгуультай  холбоотой баталгаа   нуугдаж байна гэж хардаж байгаа нь утгагүй гэв. Ирэх сард тэдний уулзахаар төлөвлөж байгаа уулзалтын гол зорилго нь  үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэрээ байгуулахад чиглэж байгаа юм гэж хэллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин