Ц.Байгалмаа: Био комбинат орчмоор усан сан байгуулах боломжтой боллоо

2018-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Байгаль НИТХ-ын ээлжит XVII хуралдаан өнөөдөр /06.28/ боллоо. Хуралдаанаар Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах дэд хөтөлбөр, агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг батлах тухай асуудлаар хэлэлцэв. Мөн НИТХ дахь АН-ын бүлгээс Нийслэлийн засаг  дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар асуулга тавьсан юм. НИТХ-ын  дарга С.Амарсайхан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил удаан явагдаж байна. Анхнаасаа буруу төлөвлөсөн байсан үүнийг засах гэж оролдож байна. Гэр хороолын дахин төлөвлөлт, орон сууцтай холбоотой олон ажлууд тархай, бутархай явагдсаар л. Нийслэлийн орон сууцны корпораци, гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар, Азийн хөгжлийн банкны дэд бүтцийн хөтөлбөр зэрэг энд тэнд, хэн юу хийж байгаа нь мэдэгдэхгүй зүйлүүд байгаа. Үүнийг шийдэхийн тулд орон сууцны бодлогын зөвлөл байгуулж, бодлогыг нэгдсэн зохион байгуулалттай болгохоор судалгаа хийн ажиллаж байгаа юм” гэлээ. Түүнчлэн НИТХ-ын  тэргүүлэгч Ц.Байгалмаа “Хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах дэд хөтөлбөрийн хувьд маш сайн хөтөлбөр гэж би харж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд 912 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэх гэж байна. Үүнд Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих 300 гаруй сая долларын ажил болон орон сууцны хороолол дунд тавигдсан байгаа усны шугамуудыг шинэчлэх хүрээнд Европын банкны санхүүжилттэй төсөл багтсан юм. Мөн Улаанбаатар хотын хүн ам анх төлөвлөж байснаасаа маш ихээр нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулж бид ундны усны хэмжээг нэмэхээс өөр аргагүй. Энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд доод эх үүсьэрийг бий болгохоор ажиллаж байгаа. Био комбинат орчмоор 25 гүний худаг гаргаж, үүнээсээ усан сан байгуулан тэнд дагуул хотууд байгуулах боломж бий болж байгаа юм” гэв. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин