Богдын ордон балгас болчихсон байна, Ц.Оюунгэрэл сайд аа!

2014-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.Дамдин-Очир

Удирдлагын академийн хашаан дотор энэ балгас бий. Цагтаа Богд хааны зуны ордон байсан энэ байшин одоо хэзээ мөдгүй нурж унахаар болчихож. Тулгуур мод нь “тулах”-аа больчихсоноос эхлээд ширүүхэн салхинд нураад унахад бэлэн болсон гэнэ. Энэ ордныг 2007 онд нийслэлийн өмчид шилжүүлж, улмаар одоогийн Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй Нийслэлийн газрын албаны дарга байхдаа 2009 онд “Икэл” гэдэг төрийн бус байгууллагад өгчихсөн байх юм. Соёлын өвийг хамгаална ч билүү, соёл урлагийг дэмжинэ ч билүү сүрхий сайхан лоозонтой энэ байгууллага Нийслэлийн соёл урлагийн газрын дарга асан Ц.Пүрэвхүүгийнх гэнэ. Ц.Сандуй даргын зөвшөөрсөн хугацаа өдгөө дуусчээ. Харин Богдын ордон хамгаалуулж, дэмжүүлсэн ч юмгүй балгас болж хоцорсон байна. Хэзээ мөдгүй нурж унах гэж буй Монголын төрийн хийгээд соёлын үнэт өв болох энэ “ордон”-ы талаар дуу гаргаж буй хэн ч алга. Соёлын асуудал орхигдлоо хэмээн орилсоор байгаад байгуулсан Яамны сайд ч таг чиг байх ажээ. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж, МАН-аас Лениний музейн барилгыг “хурааж” авах үеэр Засгийн газрын төлөөний хүн байсны хувьд “Энэ бол соёлын хүчирхийлэл” хэмээх сүржин мэдэгдлийг хийж байсан Ц.Оюунгэрэл нурах дөхсөн Богд хааны ордныг бол тоодоггүй бололтой. Уг нь ач холбогдол, эрэмбэ зэргээрээ Лениний музейгээс хэд дахин дээгүүрт тооцогдох учиртай Богдын энэхүү ордныг гаргуунд нь гаргаад хаях эрх Ц.Оюунгэрэл сайдад байхгүй л баймаарсан.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 14 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 32 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 23 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 34 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 40 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин