Б.Сангидорж: Бага насны хүүхдүүд харшилтай болох нь элбэг байна

2018-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.САРАНГЭРЭЛ Ургамлын тоосжилтын харшил иргэдийн дунд түгээмэл болсон. Тиймээс харшилаас хэрхэн сэргийлэх, харшлын үед ямар арга хэмжээ авах талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн харшлын лабораторийн эрхлэгч, ШУ-ны доктор, профессор Б.Сангидоржоос тодрууллаа. -Иргэдийн дунд ямар төрлийн харшил түгээмэл байна вэ? -Иргэдийн дунд зуны саруудад улирлын шинжтэй харшилт өвчнүүд буюу шарилж, лууль болон бусад ургамлын цэцгийн тоосны харшил ихэсдэг. Улиралын шинжтэй харшилт өвчний үүсэх үндсэн шалтгаан нь харшил хөдөлгөх шинж чанартай ургамлуудын цэцэглэлт,тоос хүртээлт юм. Улаанбаатар хотод шарилжийн төрлийн ургамлууд долдугаар сарын эхний 10 хоногоос наймдугаар сарын дунд хүртэл цэцэглэдэг. Ерөнхийдөө тоосжилтын аюултай үе нь долдугаар сарын дундаас наймдугаар сарын сүүлч хүртэл 40 гаруй хоног гэж хэлж болно. -Иргэд ихэвчлэн эм бэлдмэл хэрэглэх нь зөв үү. Харшлаас хэрхэн сэргийлэх вэ? -Харшил хүн хүнд өөрөөр илэрнэ. Ихэвчлэн хамар битүүрэх, ойр ойрхон хүчтэй найтаалгах, нүд улайх, загатнах,хорсох, нүд гэрэлд мэдрэмтгий болж нулимс асгарах, толгой өвдөх, амны хөндий загатнах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Юуны түрүүнд эмчийн зааврын дагуу эм бэлдмэл хэрэглэн түр намдаах хэрэгтэй. Дараа нь харшил үүсгэгчээс салгах хэрэгтэй. Сүүлийн үед харшлийн эмчилгээний вакцин дэлгэрч байгаа. Харин одоо түгээмэл байгаа шарилж, лууль, хогийн ургамлаас үүдэлтэй харшлаас сэргийлэхийн тулд зүлэгжүүлж, цэцэгжүүлсэн талбайд тэдгээрийг аль болох ургуулахгүй байх нь зүйтэй. Мэдээж эрүүл хооллолт, байнгын дасгал хөдөлгөөн, эрүүл орчин чухал. -Бага насны хүүхдүүд харшилтай болох тохиолдол хэр байна? -Сүүлийн үед бага насны хүүхдүүд харшилтай болох нь элбэг байна. Энэ нь  хүрээлэн байгаа орчин, экологийн доройтол, янз бүрийн химийн бодис агуулагдсан хоол хүнс хэрэглэж байгаатай холбоотой. Харшлаас өөрийгөө хамгаалъя гэвэл байгаль орчинтойгоо  эргэн нэгдэх хэрэгтэй. Гэтэл бидний одоогийн байгаль өмнөхөөсөөө өөр болсон шүү дээ.  Орчны болон хөрсний бохирдол үүсч, янз бүрийн хүнд металь бодисууд хаа сайгүй тархсан. Энэ бүгдээс харшил үүсдэг гэж хэлж болно.Тийм учраас байгаль орчноо арчлан хамгаалах нь чухал. -Иргэд ямар харшилтайгаа төдийлөн мэдэхгүй дураараа эм бэлдмэл хэрэглээд байдаг. Ер нь ямар төрлийн харшилтай гэдгээ хэрхэн мэдэх вэ? -Иргэдийн дунд нэг буруу ойлголт бий. Бие нь загатнавал шууд харшилтай гэж оношилдог. Гэтэл ургамал, эм бэлдмэл, хоол хүнс, химийн бодис гээд олон зүйлээс шалтгаалан харшил үүсдэг. Дураараа оношлоод таарахгүй эм бэлдмэл хэрэглээд байвал хүндрэх аюултай учраас юун түрүүнд харшлын шинж тэмдэг илэрсэн л бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин