Наадам үзэхээр ирсэн 11000 жуулчны 1500-д нь тасалбар олддог гэв

2018-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Монголын аялал жуулчлалын холбооноос өнөөдөр /2018.06.28/ Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны тасалбарын хуваарилалтын асуудлыг хөндөв. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын нээлтийг үзэхээр 11,000 жуулчин ирж байхад 1500 билет олгож байгаа аж. Энэ жил НАЖГ-ын мэдээлснээр 107 компанийн шугамаар 11.000 гаруй жуулчин үзэх хүсэлтээ ирүүлжээ.Харин жуулчдад олгогддог наадмын билет буюу Төв цэнгэлдэхэд 1500 суудал нэмэлтээр +1000 цагаан сандал оногддог байна. Энэ билетийн тоог үзэх жуулчдын 20 хувьд нь олгогдож байгаа юм.  Энэ талаар Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр "Аялалын компаниуд гадны олон үзэсгэлэнд оролцож, хөрөнгө мөнгө зарж, сурталчилгаа хийгээд хэдэн жуулчин авчирдаг. Гэтэл 10 жуулчин авчраад хоёрт нь наадмын нээлт үзүүлээд найман жуулчингаа гадна үлдээх болдог. Цэнгэлдэх хүрээлэн 15000 гаруй суудалтай гэдэг ч гадны жуулчдад 1500-г нь хуваарилдаг.  Тиймээс нэмж тасалбар өгөөч ээ гэж хүсэлт тавьж байна. Наадамчин олон минь бас ойлгож, дэмжээч ээ гэж хүсмээр байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд энэ асуудал яригдаж байна бид гадуур гүйж гүйж авчирсан хэдхэн жуулчдаа яах юм бэ. Наадмын комисс энэ асуудлыг хүлээж авахгүй байгаа тохиолдолд бид ард түмнээсээ тусламж хүсч байна.” гэлээ. Жуулчдын компаниуд цагаан суудлыг өөрсдөө тохижуулъя гэхээр наадам зохион байгуулах комиссоос 360 сая төгрөг өгчих. Суудлын тоог нэмэгдүүлэхгүй гэсэн байна. Гэтэл энэ ажлыг 50 сая төгрөгт багтаан хийх бүрэн боломжтой гэж үзэж байгаа аж. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин