Хөдөө аж ахуйн яам гурван албан тушаалтныг чөлөөлж, долоон хүнд арга хэмжээ авчээ

2018-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  хуралдаанаар зарим яамны харьяа байгууллагуудад хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 37 байгууллага аудитад хамрагдаж, 32 байгууллага “Зөрчилгүй”, гурван байгууллага “Хязгаарлалттай”, хоёр байгууллага “Сөрөг” санал дүгнэлт авсан байна. Санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар нийт 183.629.4 сая төгрөгийн алдаа зөрчил илэрснээс аудитын явцад 170.285.7 сая төгрөгийн алдааг санхүүгийн тайланд залруулж, 17.9 сая төгрөгийн зөрчилд 15 төлбөрийн акт, 1,446.1 сая төгрөгийн зөрчлийг арилгах 21 албан шаардлага өгч, 107.7 сая төгрөгийн зөрчил гаргасан 4 албан тушаалтанд хариуцлага тооцох санал хүргүүлж, 11,772.0 сая төгрөгийн алдаа, зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх талаар зөвлөмж өгсөн гэдгийг Үндэсний аудитын газрын даргын орлогч дарга С.Бүрэнбат танилцуулгадаа дурдав. "Хязгаарлалттай", "сөрөг" аудитын дүгнэлт авсан байгууллагын талаарх мэдээллийг төсвийн ерөнхийлөн захирагчдад нь хүргэсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 01-ний дотор хариуцлага алдсан албан тушаалтнуудад арга хэмжээ авсан талаараа ҮАГ-т мэдээлэх үүрэгтэй юм байна. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат “2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн "хязгаарлалттай", "сөрөг" дүгнэлт авсан таван байгууллагын гурван албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, долоон албан тушаалтаанд арга хэмжээ авсан” гэв.  Эх сурвалж: www.polit.mn
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

4 цаг 36 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

4 цаг 36 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

4 цаг 36 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

14 цаг 52 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

19 цаг 55 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

21 цаг 7 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

21 цаг 41 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

Өчигдөр 06 цаг 15 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

Өчигдөр 06 цаг 00 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

Өчигдөр 06 цаг 00 мин