Италийн “зүрх” Ж.Пуччини ба “Богема”

2018-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Залуу нас, хайр сэтгэлийн тухай тэд дуулав. Амьдралыг дэндүү амархан мэт бодож, мөрөөдөж явсан залуусын гэгээн дурлал. Гэвч эмгэнэлт хувь тавилан, хагацлаар дуурь төгсдөг. Энэ бол Ж.Пуччинийн алдарт “Богема” дуурийн өрнөл. Дуурийн өлгий нутаг Италийн урлагийн “зүрх” хэмээн алдаршсан, хөгжмийн зохиолч Ж.Пуччини. Түүнийг сонгодог урлагийн түүхэнд Ж.Вердийн дараа төрсөн “шижир алт” хэмээн өргөмжилдөг. Энэ эрхэм хүмүүний мэндэлсний 160 жилийн ойг УДБЭТ-ын хамт олон “Сонгодог дуурийн өдрүүд” хэмээн өргөмжилж, тэмдэглэхэд бэлэн болжээ. Арга хэмжээний хүрээнд зохиолчийн алдарт “Чио Чио Сан”, “Богема” дуурийг толилуулах юм. “Богема” дуурьтай манай үзэгчид анх 2004 онд танилцсан түүхтэй. Энэ удаагийн “Богема” олон онцлогтой. 2004 онд анх найруулж хүргэсэн театрын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар дахин амилуулах аж. Үүнээс гадна дуурийн гол дүрд манай уран бүтээлчдээс гадна БНСУ-ын дуучид дуулах юм. Тодруулбал, дуучин Ким Нам Юүн, И Ён Сук, Лю Хён Сунг нар иржээ. Удирдаачаар Солонгосын төдийгүй дэлхийн алдартай удирдаач Ки Сун Ли дохих юм байна. Тэрээр “Монголын театрт ирсэндээ баяртай байна. Танай театр авьяаслаг залуу уран бүтээлч олонтой юм. Манай улсад сонгодог урлаг 1988 оноос эрчимтэй хөгжиж байна. Энэ нь тус онд манай улсад олимп болсонтой холбоотой. Дотоодын болон гадны олон компани, бизнесийн байгууллагууд дэмжих санал тавьж байлаа. Төр, засгийн зүгээс ч бодлогоор дэмжсэний хүчинд өнөөдөр сонгодог урлагийн хөгжлөөр бид дэлхийн тэргүүлэх орны нэг болоод байна” гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин