Европын лидерүүд “цагаа тааруулцгаав”

2018-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Үзэл бодол нийлэхгүй үед Европын дүрвэгсдийн бодлогод шинэтгэл хийж болох уу.Энэ асуултад хариу олохоор Европын холбооны лидерүүд энэ сарын  25-нд Брюссельд албан бус уулзалтад цуглав. Арга хэмжээг урьдчилж төлөвлөөгүй байсан нь тухайлбал, Итали улс дүрвэгсэд бүхий Засгийн газрын бус байгууллагуудын усан онгоцыг хүлээж авахаас татгалзах, дүрвэгсдийн талаар баримтлах чиг хандлагаа өөрчлөх талаар тавьсан шаардлагуудтай холбоотой ажээ. Уулзалтын төгсгөлд Германы канцлер Ангела Меркель “Нийт Европын хамтын шийдвэр эрж олох” нь чухал гэж мэдэгдэв. “Хэрэв ингэх боломжгүй бол үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөтэй байхыг хүсч байгаатай нь нэгдэхийг бид хүсч байна” гэж тэрээр нэмж хэлэв. Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте ням гаригийн уулзалтыг тайлбарлаж өөрийн Twitter хуудастаа “Итали улс зөв чиглэл дэвшүүлсэн уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байна” хэмээн бичжээ.  Дүрвэгсэд бүхий “Aquarius” усан онгоцыг хүлээж авахаас Итали болон Мальта улс татгалзсанаас нийт Европыг хамарсан дуулиан өрнөж, Европын холбооны улстөрчдийн санал зөрөлдөөнийг ил харуулсан билээ. Тухайлбал, Польш, Унгар, Австри улс Европын холбооны хүрээнд дүрвэгсдийг тараан хуваарилахын эсрэг байгаа юм. “Дүрвэгсдийн асуудлыг 28 орны түвшинд шийдвэрлэх боломжгүй гэдгийг ухаарч, Европын 16 лидер энэ хамтын ажиллагаанд санал нийлэх цэгийг олно гэсэн итгэл найдвартайгаар өөрсдийн үзэл бодлыг санал болгожээ. Европын холбоогоор дүрвэгсдийг тараан байрлуулах, дүрвэгсдийг анх хүлээж авдаг болохоор Итали болон Грек улс маргаан үүсгэж байгаа Дублины хэлэлцээр гол асуудал болсон байна. Дараагийн, албан ёсны уулзалт пүрэв гаригт болно”  хэмээн Брюсселиэс “Euronews” -ийн сурвалжлагч Эфи Куцокоста уламжилсан байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин