Х.ОЮУНБОЛД
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлснээс хойш од муутай байсан Аргентины шигшээ баг өчигдөр Нигерийн багийг 2:1 харьцаагаар хожсоноор цаашид тоглох эрхээ олж авсан. Тоглолтын дараа өчигдөр эхний гоолоо тоглолтын эхний үеийн 18 дахь минутад оруулсан Лионел Месси “Бид энэ тоглолтод ялна гэдэгтээ итгэж байсан” Бид ингэж хожсон нь зүгээр л гайхамшиг. Энэ бол хүртвэл зохих баясгалан гэж онцлоод “Бурхан бидэнтэй хамт, биднийг орхиогүй гэдэгт итгэж байсан гэж ярьжээ. Үүнээс гадна хөгжөөн дэмжигч, шүтэн бишрэгчиддээ хандаж “Би энд байгаа бүхнээ зориулсан хүмүүст, Аргентинд байгаа ч бидэнтэй байсан бүх хүмүүст баярлаж байгаагаа илэрхийлэв. Нигерийн шигшээтэй хийсэн тоглолтын үеэр хожлын гоол оруулсан тоглогч Маркос Рохо “ Би хүүхдүүддээ гоол оруулна гэж амлачихсан байсан. Хорватын шигшээтэй тоглосны дараа бид хэзээнээс ч илүү нэгдмэл болсон. Миний оруулсан гоол миний гэр бүл болон багийнханд минь зориулагдсан. “Аргентин ялна” Одооноос эхлэн өөдрөг байх болно.Энэ л бидэнд хэрэгтэй байсан зүйл. Бидний хувьд ДАШТ одоо эхэлж байна гэж хэлжээ.
Эх сурвалж: mundodeportivo.com