“Слайд” ХХК-д төсөл өгөхийн тулд хэдэн хуулийг гууль болгов?!

2014-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН-ОЧИР

“Өмнөх тавагтай хоолоо л идэцгээе” гэж хэдэн жилийн өмнө нэгэн улстөрч хэлж байв. Товчхондоо хариуцсан ажлаа л хийе гэсэн санаа. Тэгвэл өнөөдөр энэхүү “тавагтай хоол”-ыг хэрэг зориг, ашиг сонирхол л ижил байвал хуваагаад л хүртчихдэг болжээ.

Засгийн газар өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаараа нийтийн тээврийн автобусны бүртгэлийн GPS систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн системийг суурилуулах төслийг “Слайд” ХХК-д өгч, төсөлд шаардагдах 13.3 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаасолгуулахаар шийдсэн. Мөн “Слайд” ХХК-ийн өмнөөс Засгийн газар баталгаа гаргахаар болсон юм. Энэ нь өдгөө асуудал дагуулаад байгаа бөгөөд Засгийн газрын тэргүүн, Хотын дарга хоёрын нэр холбогдоод байна.

Учир нь энэ төслийг нийслэлийн удирдах байгуулагууд шалгаруулахаар ажлын хэсэг томилж, олон төсөл хүлээн авч танилцаад байжээ. Гэтэл Засгийн газар гэнэт хэлэлцээд “Слайд” ХХК-д уг төслийг өгсөн. Энэ компани өмнө нь төслөө огт танилцуулж байгаагүй, ямар ч сонгон шалгаруулалтад оролцоогүй байна. Дээрээс нь  “Слайд” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Энхтөр нь “Сант” сургуулийн захирал н.Зургаанжин гуайн хүү. Засгийн газрын хуралдаанаар “Слайд” компанийн ажлын гүйцэтгэлд МТШХХ-ны газар хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Гэтэл тус газрын дэд дарга З.Энхболд нь “Слайд” ХХК-ийн нүйцэтгэх захирал З.Энхтөрийн төрсөн ах ажээ. Өөөрөөр хэлбэл, Засгийн газар  шийдвэр гаргахдаа “Олон тэрбум төгрөгийн төслийн ажлыг З.Энхтөр гүйцэтгэж, төрсөн ах З.Энхболд нь хяналт тавь...” гээд үүрэгдчихсэн гэсэн үг. “Сант” сургуулийн захирал н.Зургаанжин нь Э.Бат-Үүлтэй 40 мянгатын нэг байрных, эхнэр н.Буяндэлгэр нь Ерөнхий сайд Н.Алтанхуягтай ангижав гээд “Слайд” ХХК энэ ажлыг авах шалтгаан бий гэх яриа “нисч” байна.

Гэвч хуулийг гууль болголоо гэх “эртний” хэллэгийг энд хэрэглэх хэрэгтэй бололтой. Учир нь Өрсөлдөөний тухай, Төсөл, тендерийг сонгон шалгаруулах тухай... гээд лав 10 гаруй хууль тогтоомж зөрчсөн талаар учир мэдэх хүмүүс дуугарч эхэллээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 14 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 32 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 23 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 34 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 40 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин