Ардчиллын индексээрээ МАХН удааллаа

2018-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Байгаль “Дэфакто” институт “Улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс” судалгаа явуулснаа өнөөдөр  олон нийтэд мэдээллээ.  Судалгааг намын дотоод оролцоо, өрсөлдөөн, ил тод байдал, санхүүжилт зэрэг дөрвөн үзүүлэлт дээр үндэслэн гишүүдээс асуулгын аргаар явуулжээ. Мөн судалгаанд  Дээд шүүхэд бүртгэлтэй 28 намын 10 нь оролцохоос татгалзаж, 12 нь холбоо тогтоохоос төвөгшөөснөөр  зургаан нам оролцжээ.  Ийнхүү намуудын ардчилалын индексийг 51,7 хувиар МАХН тэргүүлсэн байна. Судалгааны дүнд гарсан Улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс
  • МАН 48.2
  • МАХН 51.7
  • ХҮН 51.2
  • ИЗНН 42.7
  • ЭОН 51.4
  • АН 54.2
“Дэфакто” институтын захирал Д.Жаргалсайхан “Авлигын эх үүсвэр нь улс төрийн намууд, тэдний санхүүжилт. Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгохын тулд дотроос нь намыг гишүүд, гаднаас нь нийгэм шахах хэрэгтэй байна. Өнөөдрийн нөхцөлд аль ч нам гарч ирсэн авлигаас салахгүй юм байна. Энэ байдлыг өөрчлөхгүй бол бид үеэс үе дамжин ядуу амьдрах нь ээ. Улс төрийн нам мэдээллээ ил тод байлгахын тулд бүгд албан ёсны вэбсайттай, даргаа сонгодог байх ёстой. Намууд дотооддоо ардчилалгүй бол Улсаа ардчилалтай байлгаж чадахгүй. Дээд шүүхэд бүртгэлтэй 28 намын 10 нь оролцохоос татгалзаж, 12 намын дарга нар эргээд холбогдъё гээд утсаа авахаа больсон. Ингээд судалгаагаа зургаан намаас авлаа. Судалгааны зорилго нь улс төрийн намуудыг институтыг бэхжүүлэх. Намын даргаа сонгож байгаагаа, санхүүжилтээ нуухгүй байхыг дотор талаасаа гишүүд нь, гадна талаас нийгэм шахаж, эдгээр үйл явцыг намууд албан ёсны вэбсайттай, сошиал хуудаснаа тайлагнадаг байх нь бидний судалгааны үндсэн зорилго“ гэлээ. Судалгааг явуулахад “Азийн сан”, “Нийгэм улс төрийн боловсрол” төрийн бус байгууллага туслалцаа үзүүлжээ. Мөн Израилын “Ардчилал” институтаас зөвлөгөө авч, хамтран ажилласан байна.  Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин