ҮМТ: “Магнай трейд”, “М-ойл” зэрэг компаниуд хуурамч шатахуун зарж байна гэв

2018-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.АНУ Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахуунтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Эхний ээлжинд “Магнай трейд”, “М-Ойл”, “Зам зуур” компаниуд хуурамч шатахуун нийлүүлж байгааг олж тогтоосон гэдгийг тэд зарлав. Үүнийгээ Уул  уурхайн яам, Хүнд үйлдвэрийн яам, Газрын тос, Ашигт малтмалын газар, Стандарт хэмжилзүйн газар зэрэг эрх бүхий байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлж чадсан гэлээ.  Тухайлбал,  А-80 шатахуунд октан дээшлүүлэгч нэмж АИ-92 болгох, керосин дээр нафта бодис холин дизель гаргах зэргээр хуурамч шатахуун гаргаж авч байгааг Иргэний нисэхийн ерөнхий газар болон “Амбер” компанийн лабораторид хийсэн шинжилгээгээр баталж байна. Харин энэ асуудлыг дээрх газрууд зөвшөөрсөн ч зөвхөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л. Эрдэнэчулуун үгүйсгэж байгаа ба өдөр бүр нефтийн бүтээгдэхүүн холигдон зарагддаг “Трансгайд” агуулахад мэргэжлийн хяналтын байцаагч нарыг ч оруулдаггүй гэнэ. Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр “Нефтийн татварыг үгүй болгосон нь хуурамч шатахуун оруулж ирэх үндэс болсон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон хуурамч шатахуун үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхийг шаардаж байгаа. Гэсэн ч төр засгийн шийдвэр удаан байгаагаас иргэд эд хөрөнгөөрөө хохирч байна” гэж байв. Хуурамч шатахуун зөөдөг “Магнай трейд”, “М-ойл” зэрэг компанийн машинууд шөнийн цагаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Багахангай дүүрэгт 1200-1300 төгрөгөөр ихэнх шатахуунаа түгээдэг гэв. Уг хуралд хуурамч шатахуунаас болж эд хөрөнгөөрөө хохирсон жолоочдын төлөөлөл ирсэн бөгөөд Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо 80470303 гэх утсанд хохирсон жолоочдын мэдээллийг хүлээж авах юм байна. Энэ мэтчилэн хуурамч шатахуун түгээж буй компаниудыг цаашид илрүүлсээр байх ба мянга мянган жолоочтой хамтран тэмцэхээ тус холбооны зүгээс илэрхийллээ. [caption id="attachment_41391" align="alignnone" width="600"] Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр[/caption] [caption id="attachment_41389" align="alignnone" width="600"] Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр[/caption]     Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин