Асад: "Манайд химийн зэвсэг байхгүй"

2018-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ “Таван жилийн өмнө устгасан болохоор одоо Дамаскийн мэдэлд ямар ч химийн зэвсэг байхгүй, эрх баригчид ийм зэвсэг хэрэглэж байна хэмээн буруутгаж байгаа нь бусад улс орон сирийн газар нутаг руу дайрч орох шалтаг болгож байна” гэсэн мэдэгдлийг Сирийн Ерөнхийлөгч Башар Асад ням гарагт оросын НТВ телевизийн сувагтай ярилцахдаа хийсэн  байна. "2013 оноос бидэнд химийн зэвсэг байхгүй болсон, хэрвээ байдаг юм гэхэд ийм зэвсгийг ялж байхдаа биш, ялагдах үед л хэрэглэдэг. Тэгээд л биднийг ялах тусам тэд үнэн хэрэгтээ хэрэглэж байгаа юм. Тийм болохоор иймэрхүү дүгнэлт учир зүйд (логикт) нийцэхгүй байгаа бөгөөд зөвхөн Сири дэх террористуудыг дэмжих шалтаг болгон ашиглаж байна”  хэмээн Асад хэлэв. Сөрөг хүчний эсрэг хордуулагч бодис хэрэглэж байна гэдгээр Дамаскийн эрх баригчдыг нэг бус удаа буруутгаж байгаа билээ. 2017 оны дөрөвдүгээр сард холбоотнуудын үзэж байгаагаар сирийн нийслэлийн химийн зэвсгийн үйлдвэрлэлтэй холбоотой байж болох дүүргийн объектуудад АНУ, Франц, Их Британи улс агаарын цохилт өгсөн. Башар Асад ням гарагт оросын телевизэд өгсөн яриандаа “энхийг сахиулах хүчний тэнцвэрийг сэргээх” шаардлагатай байгаа учраас оросын цэрэг Сирид байгаа юм хэмээн тайлбарлав. Тэрээр мөн дайны дараах сэргээн босголтод Барууны тусламж авахаас татгалзаж, сиричүүд гадаадад амьдарч буй эх орон нэгтнүүдийн тусламж болон төрийн хөрөнгө мөнгөөр өөрсдөө бие дааж хийх болно гэв. Дайн байлдаан долоон жил тасралтгүй үргэлжилж байгаа Сирийн сэргээн босголтод 350 тэрбум евро шаардагдаж магадгүй. Эх сурвалж: www.polit.mn    
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин