Шатрын гудамжтай болно

2018-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
 Б.САРАНГЭРЭЛ Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэдтэй уулзаж, тэдний санал санаачилга, хүсэлтэд хариу өглөө. Иргэдийн зүгээс өөрсдийн санаачлагаар хийж буй хэд хэдэн төсөлт ажлуудыг танилцуулан хамтран ажиллах хүсэлтээ тавьсан юм. Тухайлбал  Хан-Уул дүүргийн ХI хорооны иргэн П.Очирпүрэв хог хаягдлыг цуглуулж, ачих дэвшилтэт шийдэл бүхий "Экобин" ухаалаг хогийн савыг нийслэлийн хүн ихээр цуглардаг, орчны бохирдолтой дүүргүүдэд нэвтрүүлэх төслөө танилцууллаа. Энэхүү хогийн савын сайжруулсан хувилбарыг Бельги, Франц зэрэг орнуудад хэрэглэдэг бөгөөд хотын өнгө үзэмж, цэвэр байдалд ихээхэн нөлөө үзүүлдэг юм. Нэг хогийн савыг хийж газар ухан байрлуулахад өртөг өндөр, мөн өргөх зориулалт бүхий крантай автомашин шаардагдах тул эхний ээлжинд 1-2 байршилд суурилуулж туршин, хамтран ажиллахаар боллоо. Мөн Баянзүрх дүүргийн ХХV хорооны иргэн Б.Чинзориг оюуны спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх  иргэдийн чөлөөт цагийг тав тухтай өнгөрөөх, шатар сонирхогч хүүхэд, залуусын сэтгэн бодох чадварыг сайжруулах зорилгоор шатар, оюун ухааны спортын талбай, эсвэл гудамж байгуулах төслөө танилцуулсан юм. Уг төслийг Нийслэлийн аялал жуулчлалын газрын зүгээс нийгэмд чиглэсэн эерэг үр дагавартай гэж үзэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. "Шатар оюун ухааны талбай" төслийг Үндэсний уэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк, Цэрэндоржийн гудамжинд хэрэгжүүлэх саналтай байгаа юм байна. Иргэн Б.Чинзориг “Миний хувьд ямар нэгэн ашиг хонжоо харж төслөө эхлүүлээгүй. Шатар бол оюуны спорт учир хүүхэд залуучуудын хүмүүжил, төлөвшилд чухал ач холбогдолтой, тэдний сэтгэн бодон чадварыг хөгжүүлж, тэсвэр тэвчээр суулгаж чаддаг спорт. Тиймээс шатарт шамдан суралцах, сонирхох хүүхэд залууст болон иргэдэд ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлбэл оюуны томоохон хөрөнгө оруулалт болно” гэлээ. Ийнхүү нийгмийн хөгжил цэцэглэлт, сайн сайханд чиглэсэн иргэдийн төслийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас дэмжин, хамтран ажиллахаар боллоо. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин