Ази, Номхон далайн бүсийн сэргээн засах конгресс ирэх онд манай улсад болно

2018-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЙГАЛЬ Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах IV конгресс ирэх 2019 онд манай улсад болох юм. Уг конгрессыг удирдан зохицуулах үүрэг бүхий Зохион байгуулах хороог Ерөнхий сайдын энэ сарын 5-ны захирамжаар байгуулж, хорооны даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг томилсон. Хорооны бүрэлдэхүүнд яамдын Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох агентлагийн дарга нараас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд орсон бөгөөд тэд өнөөдөр /06.26/ хурлаа “Улаанбаатар” зочид буудлын “Номын хүрээ” танхимд хийлээ. Ази, Номхон далайн бүсийн дөрөвдүгээр чуулганы үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд илүү ач холбогдол өгч, “Эдийн засгийн тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлийг тэгш хамруулах” сэдвийн дор явагдаж байна. Хуралд Ази, Номхон далайн бүсийн орнуудаас 100 гаруй, Монгол Улсын 200-300  төлөөлөгч оролцуулахаар зохион байгуулж байна. Төлөөлөгчдийн хувьд 40-өөс доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байх ба тэдэнд зориулсан  хүртээмжтэй орчинг зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай юм. “Тэгш нийгэм холбоо” ТББ-ын тэргүүн Л.Энхбуянт“Хамт олонд түшиглэсэн сэргээн засах хандлага гэдэг нь гүн гүнзгий утгатай. Нэгдүгээрт, хамт олонд түшиглэсэн үйл ажиллагаа явуулах, хоёрдугаарт, нийт хүн төрөлхтөнийг сэргээн засах, гуравдугаарт хандлагыг өөрчлөх гэсэн асуудал яригддаг. Хамт олонд түшиглэнэ гэдэг нь бүх хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилтай болгох гэсэн үг биш. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд хэвтэрт байгаа хүнийг ажилтай болгох аргагүй. Тэдгээрт ямар хэлбэрээр бүтцийг бий болгох вэ гэдэг асуудлыг шийдвэрлэх явдал юм. Монгол Улсад 103600 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 67000 нь хөдөлмөр эрхлэх насны хүн байдаг. Тэдгээрээс 20 орчим хувь нь ямар нэгэн ажил эрхэлж байна гэсэн судалгаа бий. Манай улсад  хамт олонд түшиглэн сэргээн хандлагыг хэрэгжүүлээд 28 жил болж байна. Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Халамжийн тухай хууль, Татварын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт хийж байгаа нь сайшаалтай” гэв. Зохион байгуулах хорооныхны үзэж буйгаар уг конгрессыг зохион байгуулснаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа бүс нутаг төдийгүй дэлхий нийтэд сурталчлах сайн талтай.Түүнчлэн цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулсан томоохон арга хэмжээг эх орондоо зохион байгуулахад шаардлагатай хүртээмжтэй орчинг бүрдүүлж, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч, иргэд, олон нийтийн хандлагыг үзүүлэх юм байна. “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн тэргүүн Ч.Ундрахбаяр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн хувьд маш олон асуудал яригддаг. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлье гэвэл хүртээмжээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг энгийн иргэдийн адил ажлын байранд оруулъя гэвэл байгууллагыг яаж урамшуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чадварыг хувиар илэрхийлэхээс илүү ямар үйлдлийн чадвар илүү алдагдсаныг харгалзаж, ямар бэрхшээл үүсч байгааг тодорхойлдог систем байвал бидэнд хэрэгтэй. Би 80 хувийн чадвар алдсан. Гэхдээ би тэргэнцэртэйгээ жирийн ажлыг хийж, нийгмийн харилцаанд оролцох боломжтой. Аж ахуйн нэгжүүдэд хөгжлийн бэрхүээлтэй иргэнийг ажилд авах талаар мэдээлэл, суурь ойлголтгүй байгаа учраас яахаа мэдэхгүй байгаа юм болов уу” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин