Д.Сумъяабазар: Хонконг, Шанхайн хөрөнгийн биржээр худалдахаар судалж байна

2018-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Засгийн газраас Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байна.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. Тэрээр "Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа. Хөрөнгийн биржүүд нийт хувьцааныхаа 25 хувийг арилжаалах гэх мэт ерөнхий шаардлагууд тавьдаг. Манайх нийт хувьцааныхаа 30 хувийг арилжаалах гэж байгаа учраас энэ шаардлагыг хангаж байгаа. Ер нь хамгийн сайн нөхцөл санал болгосон хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргана. Эхний ээлжинд Хонконгийн хөрөнгийн биржийг сонирхож байгаа. Мөн Шанхайн хөрөнгийн биржийг судалж байна" гэлээ. "Эрдэнэс-Тавантолгой" компанийн захирал Б.Ганхуяг "Манай компани хувьцаагаа олон улсын хөрөнгийн бирж дээр гаргахын тулд хэд хэдэн үүрэг хүлээж байгаа. Үүнийхээ дагуу 2018 оны есдүгээр сарын 1 гэхэд нөөцийн нэгдсэн тайлангаа батлуулна. Одоо 2.1 тэрбум тонн нь л батлагдсан байгаа. Үлдсэн нь болохоор тогтоогдсон нөөц. Тиймээс нөөцөө бүхэлд нь Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөр баталгаажуулах ёстой. Энэ мэтээр компанийн зүгээс хийх шаардлагатай ажлуудаа хийгээд явж байна" гэв. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин