Ц.Нямдорж: Хуулийн төслийг жаахан хумьж өгөх тал дээр би ажиллана  

2018-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Захиргааны Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.  Уг хуулийн төслийг санаачлагч хуульчдын зүгээс төрд хэмжээлшгүй эрх өгч буйг хүлээн зөвшөөрч болохгүй гэсэн тайлбар хийгээд байгаа юм. УИХ-ын Ж.Батзандан: -Энэ хуулийн төслийг оруулж ирсэн хувилбараар нь дэмжих боломжгүй. Олон улсын жишгээ ч бид харах хэрэгтэй. Аль ч орон улс орны аюулгүй байдал, гадаад худалдаа, цөмийн энерги зэрэг асуудлууд нь Захиргааны хэргээс гадна байдаг. Манайд бол “Эрдэнэт” стратегийн ордод ордог. Гэтэл хуулиар “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлыг шууд шийддэг болгохоор Засгийн газар оруулж ирлээ. Захиргааны хэрэг дээр энэ асуудал унаад байгаа нь авлигад идэгдсэн хэдхэн шүүгчтэй холбоотой. Үүнд, хязгаар тавихын тулд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь буруу. Би салбарын сайдынх нь санааг ойлгож байна. Бид Захиргааны хэргийн шүүхийг татан буулгах хэмжээнд асуудлыг ярьж болохгүй. Гол нь улс төрийн шийдвэр гэдэг асуудлаа татаж авах ёстой. Хуулийг хэлэлцэхийг дэмжиж байгаа ч Засгийн газар “Улс төрийн шийдвэр” гэдэг тодотголоо эргэж харах хэрэгтэй. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: -Гишүүдийн саналыг тусгаад, хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийг жаахан хумьж өгөх тал дээр би хамтран ажиллахад бэлэн байна. Асуудлын гол нь, Захиргааны хэргийн шүүх дээр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг удахгүй хэлэлцэх гэж байна. Үүнтэй холбоотой намайг АН-аас АТГ-д шалгуулахаар өгөөд байгаа. Хуулийн төсөлд нөлөөлөхөөр янз бүрийн зорилтот ажлууд өрнөж байна. Тиймээс би өнөөдөр асуудлыг ил гаргаж ярьж байна. Захиргааны хэргийн шүүх дээр ийм өөрчлөлт хийж байж, “Эрдэнэт”-ийн асуудлыг шийдэхээс өөр аргагүй. Захиргааны хэргийн шүүх дээр очихоор авлига авсан шүүгчид нь асуудлыг унагачихаад байна. Энэ ялзралын эсрэг би хуулийн төслийг санаачилсан. Намайг өмнө нь Хууль зүйн асуудлыг эрхэлсэн сайд байхад арай ийм байгаагүй юм. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: -Энэ хуулийн төсөл яг энэ чигээрээ батлагдвал шүүхийн байгууллага нурна. Хуульчидтай байнгын хороо уулзалт хийсэн. Ц.Нямдорж сайдтай нь ярилцсан. Энэ асуудал дээр ойлголцолд хүрнэ гэж харсан. Ер нь шүүхийн байгууллага ялзарч гүйцсэн нь үнэн. АТГ одоо үүдэндээ хэвлэлийн хурал хийдэг индэртэй болох хэрэгтэй. Гол нь энэ хуулинд өөрчлөлт оруулснаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зогсоож чадах юм уу. Захиргааны хэргийн шүүх дээр агентлагийн дарга, аймгийн засаг дарга, сайдын шийдвэрийг авч хэлэлцэхгүй болж, ард түмэн хохирвол хэн тэдний гомдолыг барагдуулах вэ. Ганц нэг шүүгчдээс айгаад шүүхийнхээ тогтолцоог нураах гэж байгаа нь эмгэнэл шүү” гэж тодотгосон юм. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: -“Эрдэнэт” үйлдвэр дээр УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийг агентлагууд биелүүлэхээр шүүх дээр очиж унаад байна. Ингэж шүүх дээр төрийн шийдвэрийг хэрчээд байгаа учраас хуулинд нь ингэж өөрчлөлт оруулах санал гаргаж байгаа юм" гэв. Хуралдаан үргэлжилж байна. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин