Д.Тэрбишдагва: Оюутолгойн асуудалд АТГ болон аудитын дүгнэлтийг хүлээж байна  

2018-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-аас Оюутолгой төслийн үйл ажиллагаа, төслийн хэрэгжилтийг шалгаж дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва тэргүүтэй гишүүд өнөөдөр /06.26/ мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Оюутолгой компанийн удирдлагатай ажлын байранд нь уулзаж ажлын хэсгийнхээ ажлын зорилгыг танилцуулсан. Шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөх, уурхайнхаа үйл ажиллагаатай танилцуулах зэрэг хүсэлт тавьж ажилласан. Ажлын хэсэг дороо таван дэд ажлын хэсэг байгуулан таван яамны төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулан ажиллаж байна. Таван дэд ажлын хэсэг ерөнхийдөө дүгнэлтээ гаргасан. Одоо ажлын хэсгийн гишүүд дэд ажлын хэсгүүдийнхээ цуглуулсан материалуудтайгаа танилцаж байна. Ойрын хугацаанд ажлын хэсгийн дүгнэлт гарна. Гэхдээ гурван материалтай танилцсаныхаа дараа дүгнэлтээ гаргахаар төлөвлөж байгаа. Нэгдүгээрт, АТГ-аас шалгаж байгаа асуудлынх материал, хоёрдургаарт аудитын дүгнэлтийг хүлээж байна. Гуравдугаарт Засгийн газраас бас материал авах ёстой. Энэ бүх материал ирсэн даруйд яаралтай дүгнэлтээ гаргана. -Хамгийн гол нь татварын асуудал маргаан дагуулдаг. Энэ тухай ажлын хэсгийн дүгнэлтэд урьдчилсан байдлаар орж байгаа юу? -Дэд ажлын хэсгийн дүгнэлтээс харахад татварын маргаан байгаа юм билээ. Оюутолгой ямар ч маргаангүйгээр татвараа төлөх ёстой. 150 сая ам.долларын зөрчил илэрсэн. Үүнээс ч илүү асуудал гарч ирэхийг үгүйсгэхгүй. Удахгүй ажлын хэсгийн дүгнэлт гарахаар энэ тухай мэдээлэл илүү тодорхой болох байх.-Оюутолгой компани цахилгаан станц барих ёстой. Гэвч яагаад барихгүй байгаагаа тайлбарласан уу? -Оюутолгой компанийн шинэ удирдлагатай уулзаж илэн далангүй ярилцсан. Цахилгаан станц яаралтай барих шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн. Одоо харин хаана барих вэ гэдгээ тодорхойлох шаардлагатай байгаа. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин