Допинг хэрэглэсэн бөхчүүдийг улс, аймаг, сумын наадамд барилдуулах, бүртгэх эрх хэнд ч байхгүй

2018-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
2003 онд баталсан Үндэсний их баяр наадмын/ҮИБН/ тухай хуулиар а.Төв цэнгэлдэхэд хийдэг наадмыг УЛСЫН БАЯР НААДАМ, б.хорин нэгэн аймгийн төвд болдог наадмыг АЙМГИЙН НААДАМ, б.гурван зуун гучин хэдэн сумд зохиодог наадмыг СУМЫН НААДАМ гэж тодорхойлсон. Эдгээр гурван шатны наадмыг нийтэд нь Үндэсний их баяр наадам гэж нэрлэх бөгөөд хамгийн онцлог нь амжилттай барилдсан бөхчүүдэд улс, аймаг, сумын цол чимэг олгодог. Наадамчин бидний хамгийн сайн мэдвэл зохих зүйл нь: Наадмын бөхийн барилдааны дүрмийг Засгийн газар баталдаг тухай юм. ҮИБН-ын тухай хуулийн 11.1-д энэ эрхийг Засгийн газарт олгож хуульчилсан. Тиймээс улс, аймаг, сумын наадмын бөхийн барилдааныг хэрхэн явуулах нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүнтэй Бөхийн холбоонд ч, тариаланч Н.Чинбат захиралтай хуурамч Бөхийн холбоонд ч огт хамааралгүй ажил. Энэ нь хуулиараа Засгийн газрын хүлээсэн үүрэг. Улс, аймаг, сумын наадам нь Төрийн наадам учраас энэ үеэр ажиллаж байгаа бөхийн засуул, хаяавч, хөлийн цэц, оноолтынхон тэргүүтэй жаяг дэгийн багийнхан, түүнчлэн наадамд барилдах бөх бүртгэгч нар нь та бидний татвараас бүрдүүлсэн төсвөөс түр цалинжин ажилладаг тул Засгийн газраас баталсан Үндэсний бөхийн барилдааны дүрмийг чандлан биелүүлж, Шадар сайд Ө.Энхтүвшин даргатай Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу ажиллах ёстой юм. Хэдхэн өдрийн өмнө Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос энэ зуны, цол олгодог Улсын баяр наадам, аймгийн наадам, сумын наадамд урьд өмнө нь сэргээш хэрэглэсэн нь олон улсын лабораториор тогтоогдсон нэр бүхий бөхчүүдийг барилдуулахгүй гэж шийдвэр гарган олон нийтэд сонордууллаа. Эдгээр бөх нь: 1. Улсын гарьд Б.Бат-Орших (Увс), 2. улсын заан Б.Пүрэвсайхан (Ховд), 3.улсын начин Э.Даш (Дундговь), 4.аймгийн арслан Б.Номиндалай (Сүхбаатар, Онгон сум), 5. сумын заан С.Майнбаяр (Архангай, Тариат сум) нар. Эцэст нь Үндэсний их баяр наадмын/ҮИБН/ тухай хууль, Засгийн газрын Үндэсний бөхийн барилдааны дүрмээр нэр дурдсан таван бөх энэ зуны цол олгодог гурван шатны наадамд барилдах эрх нь тэглэгдэж, дээр нь тэднийг бүртгэж барилдуулах эрх нь жаяг дэгийн ажилтнуудад хаалттай боллоо. Б.ДОРЖСҮРЭН        
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин