АТГ: Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг шуурхай шалгана

2018-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЙГАЛЬ АТГ-аас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ өгөв. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Мөрдөн шалгах чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй  53 гомдол, мэдээллийг  хүлээн авч долоон гомдолд хэрэг нээж, 15-д нь татгалзаж, дөрвийг нь харьяаллын дагуу шилжүүлсэн. Одоо 332 эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байна” гэлээ.   ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ САНАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ   Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын албан тушаалтнуудыг хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг нээжээ. Мөн Зам тээврийн хөгжлийн яамны Тээврийн ухаалаг систем, өгөгдлийг хариуцсан мэргэжилтэн, эрх бүхий албан тушаалтнууд нь эрх мэдлээ хэтрүүлэн Авто тээврийн үндэсний төвийн авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээлэл уст­га­сан, өөрчилсөн, ху­дал мэдээлэл бүхий ба­римт бичиг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн яллагдагчаар татах санал хүргүүлжээ. Нийс­лэлийн газрын албанд 2017, 2018 онд шинээр олгосон газрын зөвшөөрөл, нийслэлийн энэ оны баталсан төсвөөс 10 тэрбум төгрөгийн зарцуулалт, төлөвлөлтийг судалж байгаа аж. Харин өмнөх Ерөнхий сайдуудыг хол­бог­дуу­лан шалгаж буй Оюутолгойн хөрөнгө оруу­лалтын гэрээний талаар Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “Оюутолгойн хөрөнгө оруу­лалтын гэрээтэй хол­боотой асуудлыг шалгаж байгаа.  Хэн нэгэн удирдах албан тушаалтан, хэсэг бүлэг хүмүүсийн шахалт шаардлагаар хэргийг шуурхай шалгах асуудал байхгүй.  Бид аль болох хурдан шийдэж, хүлээлтийг нэг талд нь шийдвэрлэхээр ажиллаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлттэй танилцана.  Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна. С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хэргийн мөрдөн шал­­галтын ажиллагаа үр­гэл­­жилж байгаа. АСЕМ-ийн хөрөнгө оруу­лалттай холбоотой асуудлаар хэрэг бүртгэл нээж мөрдөн шалгах ажил­­лагаа явагдсан” гэлээ. ­   СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ХОЛБООТОЙГООР ӨДӨРТ ГУРВАН ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА   АТГ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүл­сэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ.  Зөвхөн сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлаар амралтын өдрийг оруулаад өдөрт гурван гомдол, мэдээллийг шийдвэрлэж байгаа нь АТГ-ын ажлын ачаалал их байгаа гэж үзэж байгаа гэнэ. Албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, хууль бус томилгоотой холбоотой гомдол мэдээлэл ихэнх хувийг эзэлж байгаа гэв.  Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг шалгаад зөрчил гаргасан нь тогтоогдсон зарим албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын газрын даамал хамаарал бүхий этгээдийн газар эзэмшихээр гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэх, газар эзэмших эрх шилжүүлэх, гэрээ байгуулах, гэр­чилгээ олгох шийдвэр гар­гахаас өмнө хуульд заа­сан мэдэгдэл, тайл­барыг гаргаагүй тул ца­лингийн хэмжээг буу­руу­лах сахилгын шийтгэл ногдуулжээ. Түүнчлэн “Улаан­баатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн албан тушаалтнууд төрийн өмчит хувьцаат компанид то­дорхой удирдах болон эрх бүхий албан тушаал эрхэлж байхдаа танил, найз нөхөддөө ту­салсныхаа хариуд хуульд заасан цалин хөлс, урамшууллаас гадуур бэлэг авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрч­лөөс урьдчилан сэргий­лэх тухай хууль зөрчсөн учраас шүүхээс тэдний хууль бусаар олсон 10 сая төгрөгийг тус бүр гаргуулан улсын орлого болгож, хөдөлмөрийн хөлсний доод хэм­жээг гурав дахин нэмэг­дүүл­сэнтэй тэнцэх хэмжээгээр торгосон байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин