Б.Алтангадас: Сайн шүүгч болохын тулд хөдөлмөрлөх, сурахыг чухалчилдаг

2018-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЦЭРЭН МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн сургалт хариуцсан ажилтан, олон улсын шүүгч Б.Алтангадастай ярилцлаа.   -Хүүхдийн олимпийн наадамд шүүгчээр оролцохоор шалгарсанд баяр хүргэе. -Баярлалаа. Ирэх аравдугаар сард Аргентины Буэнос-Айрес хотноо болох хүүхдийн зуны олимпийн наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны төрөлд шүүгчээр ажиллана.  Оролцох эрх авсан нь нэг хэрэг. Монгол Улсын шүүгч гэсэн нэрийг өндөрт өргөж хариуцлагатай сайн ажиллах л миний үүрэг юм. -Өмнө нь манайхаас энэ наадамд шүүгч оролцож байсан юм уу? -Үгүй юм байна лээ. Харин өмнөх хоёр наадамд нэг, нэг бөх шалгаран оролцож байсан. А.Батцэцэг алт, Б.Дөлгөөн мөнгөн медаль авч байж. -Тэгвэл энэ наадамд хэдэн бөх явах вэ? -Охидоос хоёр тамирчин болзол хангасан. Узбекистанд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс эрхээ авсан Б.Энхзул, БТСДуС-ийн тамирчин Т.Оюун-Эрдэнэ нар. Хөвгүүдээс эрх авсан хүн байхгүй. Хүүхдийн спортын наадам нь сонгомол чөлөөт бөхийн тус бүр таван жинд болдог. Улс бүрт дээд тал нь гурван эрх олгодог наадам юм билээ. -Энэ наадамд шүүгчээр оролцохын тулд ямар шалгуур давав даа? -Ташкент хотноо Азийн орнуудын 29 шүүгч эрхийн төлөө өрсөлдөж таван хүн шалгарсны нэг нь би. Шалгалтыг онолын болон дадлагын гэсэн чиглэлээр авсан. Шалгалт тун хүнд юм шиг санагдсан. Онолын шалгалт гэхэд дотроо бичгийнх, видео бичлэгийн, тэмцээний тогтоол хөтлөх гэсэн хэсэгтэй байв. Намайг дэмжиж бололцоо олгосон МЧБХ-ндоо талархаж байгаагаа хэлье. -Шүүгч болох замаа хэрхэн сонгосон бэ. Энэ жаахан хожуудсан асуулт болов уу даа? -Би Архангайн Эрдэнэбулганы хүн. Дунд сургуулиа дүүргээд “Аварга” биеийн тамирын дээд сургуульд элссэн. Оюутан байхад манай багш Ю.Гандолгор, гавьяат дасгалжуулагч Х.Намшир нар “Чи шүүгч болно гэдэг гэлүү. Тэгвэл удахгүй зэрэг олгох сургалт болно. Тэнд суу” гэж шахсан. Тэгээд л эргэлт буцалтгүйгээр шийдэж билээ. 2011 онд улсын шүүгч, 2013 онд Босни-Герцоговина улсад болсон нэг тэмцээний үеэр удаах шалгалтаа өгч олон улсын шүүгч болсон. 2016 онд Бакуд болсон нэг тэмцээний үеэр зэргээ ахиулсан. Гадаадын олон шүүгч танилтай ч боллоо. Тив, дэлхийн чанартай олон тэмцээнд шүүгчээр ажиллалаа. -Шүүгч хүн ер нь ямар байх ёстой юм бэ? -Гол үүрэг нь дэвжээн дээр соёлтой байх, бөхчүүдийн барилдааныг дүрмийн дагуу, хараа соргог явуулах ёстой. Өөрөө хэдэн жил чөлөөтөөр хичээллэчихсэн болохоор шүүгчийн ажилд нэг их түүртэх юм байдаггүй. Гэхдээ надад сурах юм их. Ахмад туршлагатай шүүгчдээсээ байнга суралцаж байна. Шүүгч хүн бөх бүрийн барилдааны онцлог талыг сайн мэдэрдэг байх учиртай. Сонирхуулбал, 1968 оны Мексикт болсон зуны олимпийн наадамд оролцсон О.Цэрэндагва, 1963 онд Болгарын Софид болсон ДАШТ-д оролцсон Г.Ишням нар анхдагч байв. Тэгвэл хүүхдийн олимпийн наадмын анхны монгол шүүгч нь Б.Алтангадас болж байгаа юм байна.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин