
Хууль, шүүхэд шинэчлэл авчрах хуулийн төсөл шагайгаад завгүй яваа Хуульзүйн сайд Х.Тэмүүжин энэ ажлынхаа хажуугаар багшилж байгаа гэнэ шүү. МУИС-ийн Хууль зүйн сургуулийнхаа удирдлагад “Миний заах хичээлийг зоочихоорой. Би ямар ч их ажилтай байсан оюутнуудтайгаа ярилцах цаг гаргана” хэмээн төгсөх дамжааны оюутнуудад лекц уншиж байна. Тэрээр “Харьцуулсан эрх зүй” сэдвээр лекц уншиж, тэр хэмжээгээр цалингаа авч байгаа гэнэ.