Тавантолгойн асуудлаарх намуудын байр суурь

2018-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН У.Хүрэлсүхийн Зас­гийн газар Тавантолгойг хөдөлгөх хувилбараа танилцуулсан. Өчигдөр намын бүлгүүдийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэж, ерөнхийдөө дэмжинэ гэсэн байр суурь илэрхийлээд байна. Энэ удаагийн хувилбар нь Тавантолгойн ордын 30 хувийг IPO-д гаргаж, санхүүжүүлэх юм. АНУ-ын компаниар үнэлгээ хийлгэсэн бөгөөд Тавантолгойн 30 хувийг 54 тэрбум ам.доллараар үнэлжээ. Ийнхүү энэ удаагийн хувилбар дээрх улс төрийн намуудын байр суурийг хүргэж байна.  

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар: ЦЭВЭР ЛУЙВАР ЯВАГДАЖ БАЙНА

-Тавантолгойн төслийг хөдөлгөж болно. Гэхдээ хэзээ, хэнд, яаж ашигтайгаар гэдгийг сайн судлах хэрэгтэй.  Энэ удаагийн хувилбар цэвэр луйвар явагдаж байна.  Одоо Тавантолгойн нүүрс газар дээрээ 70 ам.доллараар зарагдаж байна. Гэтэл  энэ хувилбараар бол  нэг тонн сайн чанарын нүүрс нэг ам.доллар буюу 2500 төгрөгөөр үнэлэгдэж байна.  Үүнийг луйвар л гэнэ шүү дээ.  Байгалийн баялгаа ингэж  үнэгүйдүүлж орж ирж байгаад харамсч байна. Ядах нь ээ нэг тонныг 70  ам.доллараар нь зарах хэрэгтэй. Ингэж байж, Тавантолгойг Монголын ард түмэнд ашигтай байдлаар хөдөлгөж чадна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: ТАВАНТОЛГОЙ АРД ТҮМНИЙ МЭДЭЛД ОЧИХ НӨХЦӨЛ БҮРДСЭН ТОХИОЛДОЛД ДЭМЖИНЭ

-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэл­тэд оруулах ажлыг эрчим­жүүлэх талаар УИХ-ын тогтоолын төслийн тухайд гарч болзошгүй эерэг, сөрөг үр дагаврыг хэлэлцэх нь зүйтэй. Гэхдээ нэн тэргүүнд Үндэсний аюулгүй байд­лын зөвлөлийн зөв­лөмжийг харах шаард­лагатай. Одоогоор бидний  гарт зөвлөмж ирээгүй байгаа учир эц­сийн шийдвэрийг гар­га­хад хүндрэлтэй байна. Тавантолгойн IPO гаргана гэж байгаа. Би­дэнд маргаантай асуу­дал, болгоомжлол байгаа. Хөрөнгийн биржээр худал­даалагдсан хувьцааг ард иргэдэд үр өгөөжтэй байх тал дээр яаж хуваа­рилах вэ гэдгийг хэлэлцэх хэрэгтэй.  Эдийн засгийн үр ашиг нь бодитой тусах, Тавантолгой ард түмний мэдэлд очих нөхцөл бүрдсэн тохиолдолд дэмжээд явна гэсэн байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: ТАВАНТОЛГОЙГ ХӨДӨЛГӨХ ХУВИЛБАРЫГ БҮХЭЛД НЬ ДЭМЖИЖ БАЙГАА

-Тавантолгой төс­лийг хөдөлгөхдөө IPO гаргая гэдэг улс төрийн шийдвэрийг МАН-ын бүлэг аль хэдийнэ гар­га­сан. Засгийн газраас оруулж ирсэн тус тог­тоолын төслийг  бүхэлд нь дэмжиж байгаа. Бид том төслүүдээ  хөдөлгөх шийд­вэрээ одоо гар­гаж байж  ажиллах бо­ломж бололцоог нь хан­гаж өгөхгүй бол цаг хугацаа алдаж намрын чуул­ганаар орж ирэхэд Засгийн газар хийх ажилгүй сууна гэдгийг гишүүдийн ихэнх нь хэлж байна.  Тус тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг чуулганаар дэмжсэн учир намар Засгийн газрын хийх ажил нь  тун тодорхой болчихсон  байх болно. Одоо Тавантолгойн ордоо бүхэлд нь 30 хувь гэж үзэх үү эсвэл тусгайлсан орд дээр  30 хувь гаргаж явах уу цаашлаад үүнийгээ 1072 хувьцаатай яаж холбох вэ гэсэн асуудалд Засгийн газар  зөвлөх компаниа авч ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин