Засаг дарга асан Д.Жаргалсайхан сэрүүн зүүдлээд байна уу?

2018-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.АНУ Сураг ажиг ч үгүй, амьд сэрүүн нь ч мэдэгдэхгүй байсан хүмүүс гэнэт гарч ирж байгаагаас үзэхэд сонгууль тун чиг дөхөж байгаа юм даг уу. Өнгөрсөн сонгуулиар ялагдал хүлээмэгцээ газрын гаваар орчихсон мэт нөхөд өнөөдөр өөрсдийгөө зарлан тунхаглаж, бас ч үгүй дуулиан шуугиан тарьж яваагаас үзэхэд сонгууль гэдэг ид шидтэй л зүйл аж. Нэгэн жишээ татахад Баянхонгор аймагт 2020 оны сонгуулийн уур амьсгал хэдийнэ орж, унтаа байдалд байсан АН-ынхан хөдөлгөөнд ороод эхэлчихжээ. Баянхонгор аймгийн Засаг дарга асан, залуухан бизнесмэн Д.Жаргалсайхан албаа өгснөөс хойш нэг хэсэгтээ чимээгүйхэн явснаа нэг л өдөр одоогийн аймгийн Засаг даргаар ажиллаж буй Б.Батжаргалыг огцруулна хэмээн намынхаа нөхдийг цуглуулан сүрийг үзүүлж, жагсаал цуглаан хийхээр зэхэж буй сураг гарав.   НУТГИЙН АХЫНХАА БУЯНД ӨӨД НЬ ТАТАГДЖЭЭ Засаг ноёны ажлаа өгчихөөд хэсэг чимээгүй явсан түүний хувьд одоо Ерөнхийлөгчийн Тамгын газар Зохион байгуулалтын хэлтсийн дарга болж томорсон байна. Тэрбээр 2012-2016 онд аймгийн Засаг дарга болон Ардчилсан намын даргын албыг давхар хашиж байсан ч 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд аймгаа өвдөг шороодуулж, Ерөнхийлөгч Х.Баттулгаас жавтий хүртэж байсан. Энэ үйл явдлаас хойш Д.Жаргалсайхан аймгийн намын хорооны даргын ажлаа дэд дарга Д.Ширмэндээ өгчихөөд ийнхүү Ерөнхийлөгчийн хаяаг бараадаж, дажгүй албан тушаалд томилогдсон юм. Харин одоо тэрбээр Ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллаж буй нэрээ ашиглан Баянхонгор аймгийн Ардчилсан намаа хөдөлгөж одоогийн засаг дарга Б.Батжаргалаа огцруулахаар аль хэдийнэ сэтгэл шулуудаж, аймагтаа байгаа намынхаа нөхдүүдийг хөдөлгөөнд оруулж, жагсаал цуглаан хийх өдрийн товоо зарлаад амжсан гэнэ. Ингэхдээ нийслэлээс аймагтаа сэтгүүлчдийн баг дагуулан Засаг дарга Б.Батжаргалын бүх фактыг нь ил гаргасан баримтат нэвтрүүлэг бэлтгэж, телевиз, сошиал, сайт, пэйжүүдээр явуулахаар зэхэж байгаа тухай эх сурвалж мэдээлж байна. Ямартай ч энэ бүхнээс харахад Засаг дарга Б.Батжаргал ирэх 2020 он хүртэл ажлаа тав тухтайгаар хийж чадахгүй гэдгийг Д.Жаргалсайханы эл үйлдлүүд харуулж байна. Хэрвээ ирэх сонгуулиар  АН-ынхан ялалт байгууллаа гэхэд Д.Жаргалсайхан Засаг даргын сэнтийд залрахгүй нь лавтай. Ийн хэлэхийн учир нь баянхонгорчууд түүнд итгэл хүлээлгэхгүй,  аймгийнхаа хувь заяаг атгуулахгүй, эрх ашгийн зөрчилтэй нэгэн гэдгийг нутгийн зон олон нь ярьдаг юм билээ. Хэрвээ тэрбээр Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа аймаг орон нутагтаа ард иргэддээ хэрэгтэй, хэрэгцээтэй ажлын байрыг бий болгосон бол магадгүй түүнд боломж байхыг ч үгүйсгэхгүй байсан. Ер нь Д.Жаргалсайхан төрийн албанд ажиллаж байсан уу гэдгийг нь сонирхоод үзье.   ТӨРД АЖИЛЛАЖ БАЙГААГҮЙ НЭГЭН Ингэж хэлэхийн учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д “26.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна:  26.5.2.төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байна” гэж заасан байдаг. Гэтэл Д.Жаргалсайхан нь Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллахаас өмнө төрийн албанд ажил­лаж байгаагүй, төрийн ажлын туршлагагүй нь шүү­хээр хүртэл тогтоогдож байсан гэх мэдээллүүд хэвлэлийн хуудсаар гарч ирж байсан. Тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч үүнийг мэдмэгцээ Д.Жаргал­сайханыг батламжилсан захирамжаа хүчингүй болгож байсан билээ. Өөрөөр хэлбэл түүнийг “2010 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсныг төрийн албанд ажиллаж байсанд тооцох хуульзүйн үндэслэлгүй” гэж үзэж байв. Ямартай ч энэ бүгдээс үүдэж Баянхонгор аймгийн Ардчилсан намынхан Д.Жаргалсайханыг бус, шинээр гарч ирж буй залуу үеэ дэмжиж, аймаг орон нутгийнхаа хувь заяаг атгуулна гэх мессэжийг ч иргэддээ өгч буй ажээ. Ер нь Д.Жаргал­сайханыг Засаг даргын албыг олигтойхон хашиж, нутаг орноо өөд нь татах ажил хийгээгүй, харин ч эрх мэдэл, албан тушаалаа өөрийн ашиг сонирхолдоо нийцүүлж, мэргэжлийн бус хүмүүсийг алба, хэлтсүүдийн даргаар томи­лон хуучин дарга нарыг нь ор үндэслэлгүйгээр халж, халаа сэлгээг чамгүй явуулсан гэх дуулиан хэвлэлийн хуудаснаа баримт болон үлдсэн. Түүнчлэн 25 багийн төвийг төсөв барьцаалан канад технологиор барьсан гэх асуудал түүнтэй холбогдож, өнгөрсөн хугацаанд нэлээд дуулиан тарьж байсан. Тодруулбал нэг багийн төвийг барихад 70 сая төгрөгөөр барихдаа нэг жилийн төсвөөс 35 сая, дараа жилийн төсвөөс мөн 35 сая төгрөгийг авах зохицуулалт хийсэн ч эдгээр барилгуудыг нь улсын комисс хүлээж аваагүй байхад нь шал нь цөмөрсөн гэх асуудал одоог хүртэл намжаагүй хэвээр байгаа.  Ийм л нутаг орныхоо төлөө гэх сэтгэлгүй нөхөр Баянхонгор аймгийг хэсэг хугацаанд удирдаж байсан ч өөдлөн дэвшээгүйн хар гайгаар одоо тус аймагт алтны нинжа нар хүчээ авч, аймгийнхаа булан тохой бүрийг сэндийчлэн гол горхио ширгээж, нутаг орноо там болгож байна. Эцэст нь хэлэхэд хэрвээ МАН-ынхан өнөөдөр УИХ-д олонх болж, аймгийг гартаа оруулж авсан ч сайн ажиллаж чадахгүй, хоорондоо эвдрэлцэж, эрх ашгийн төлөө нэг нэгнээ хэмлэж байгаа энэ үйлдлүүд нь АН-ынхан хийгээд Д.Жаргалсайханд сэрүүн зүүдлэх боломжийг нь олгож байгаа нь харамсалтай. Ямар ч л байсан баянхонгорчууд хуучин засаг ноёноо биш, залуу үеэ дэмжих нь гарцаагүй биз ээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

5 цаг 22 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

5 цаг 22 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

5 цаг 22 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

15 цаг 38 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

20 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

21 цаг 53 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

22 цаг 27 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

Өчигдөр 06 цаг 15 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

Өчигдөр 06 цаг 00 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

Өчигдөр 06 цаг 00 мин