Ширэн бээлийтнүүдийн тулаан үргэлжилж байна

2018-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД, Х.ҮҮРИЙНТУЯА “Улаанбаатар цом-2018” боксын олон улсын тэмцээн “Аса” циркт болж байна. Энэ үеэр  Монголын боксын холбооны хуулийн зөвлөх, олон улсын шүүгч О.Мандахбаяр “Эрэгтэй долоо, эмэгтэй таван жинд 12 орны 120 тамирчин оролцож байна. Одоогийн байдлаар бүх тамирчин медалийн болзол хангаад байна” гэсэн юм. Тэмцээнд ОХУ, БНХАУ, Киргиз, Казахстан, Тайланд, Шриланк, хоёр Солонгос, Иран, Энэтхэг, Монголын боксчид хүч үзэж байна. Тэмцээний шүүгчээр найман орны шүүгч ирсэн бөгөөд ерөнхий шүүгчээр Йорданы Валлет Мухамед Жаррар ажиллаж байгаа ажээ. Үзэгчдийн суудалд гавьяат тамирчин, боксчин Х.Алтанхуяг сууж байсан бөгөөд түүнээс тэмцээний талаар асуухад “Тэмцээнд дэлхийн, олимпийн аваргын медальтай ганц нэг тамирчин ирсэн байна. Гэхдээ манай тамирчид нэг зиндааны тамирчидтайгаа  тэнцүү сайхан тоглож байна” гэсэн юм. Тэрээр энэ тэмцээнээс манай боксчид 3-4 алтан медаль авах байх. Тухайлбал,Г.Ган-Эрдэнэ, Э.Цэндбаатар, эмэгтэйчүүдээс Т.Болортуул нар сайхан тоглож байна. Гадаадын тамирчдын хөдөлгөөн, техникийн эвсэл арай илүү байна. Тамирчин хүнд тэвчээр, сахилга бат чухал гэдгийг тэрээр онцолж байв. Тэмцээнд оролцож байгаа манай боксчид гадаадын тамирчидтай хүч тэнцүү үзэлцэж байгааг харахад тамирчны ялалт хямдхан олдоогүй гэсэн дууны мөрүүд санаанд бууна. Өчигдөр болсон 60 кг-ийн хагас шигшээд шалгарах эрхийн төлөөх тоглолтод олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатар Казахстаны тамирчин Айдин Шикимбаевтай тоглож яллаа. Тэрээр өрсөлдөгчөө их сайн тамирчин. Харин сая тоглохдоо биеэ барьчих шиг боллоо. Ялалт байгуулахад нутагтаа тоглож байгаагаас гадна сэтгэлзүйн хувьд давуу байсан нь өрсөлдөгчөө ялахад нөлөөлсөн гэсэн юм. Э.Цэндбаатар тэмцээнд тав хоног бэлдэж оролцсон. Үүний өмнө Казахстанд болсон гурван тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн гэв. Тэмцээнд хэн тэвчээртэй, ухаантай тоглосон нь хождог гэж хэлээд цаашид сайн тоглож ард түмнээ баярлуулна гэсэн юм. Харин өөр жинд тоглосон манай ширэн бээлийтнүүд өрсөлдөгчиддөө ялж ялагдсаар хагас шигшээд тоглох тамирчныг шалгаруулах үдээс өмнөх тэмцээн өндөрлөсөн. Манай эмэгтэйчүүдээс “Алдар” спорт хорооны тамирчин Т.Болортуул 57 кг-д Өмнөд Солонгосын тамирчинтай тоглож ялсанаар хагас шигшээд тоглох болзол хангасан. Мөн 48 кг-д Л.Алтанцэцэг Тайванийн тамирчинг ялсан юм. Тэмцээний  эцсийн өдрийн үдээс өмнөх тоглолтын дүнгээр 48 кг-д Хойд Солонгосын тамирчин Ким Кум Сунтай таарч тоглосон Л.Алтанцэцэг ялалт байгуулж алтан медалийн эзэн боллоо. Мөн спортын мастер Т.Болортуул Энэтхэгийн боксчин Сонья Латерийг хожсоноор алтан медаль хүртэв. Харин ОХУ-ын боксчин Шадрина Наталья Тайванийн тамирчин Ши Юу Вуг ялж алтан медалийн болзлыг хангасан байна. Одоо тэмцээний үдээс хойшх тоглолт үргэлжилж байна. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин