Газрын тос боловсруулах үйлдвэрийг нээж, 60 тэрбумын улс төр дахин эхэлсэн долоо хоног

2018-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Өнгөрөгч долоо хоног  улс төрийн хүрээнд  үйл явдал өрнүүн байв. 60 тэрбумын улс төр нэлээд өндрөө авч, энэ хэргийг дахин шалгуулах асуудлыг УИХ-ын 11 гишүүн дэмжиж гарын үсгээ зурсан талаар ч ярьж байна.  Энэ мэтчилэн өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Газрын тосны боловсруулах үйлдвэрийг нээлээ Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүллээ. Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражна Сингх манай оронд айлчлан ирж, биечлэн оролцож байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монголчуудын хувьд олон жил хүсэн хүлээсэн газрын тосны үйлдвэртэй болох хүсэл бодит биеллээ олж, өнөөдөр үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлж, БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх биечлэн оролцож байгаад талархал илэрхийлье" гэлээ. Энэхүү газрын тосны боловсруулах үйлдвэр нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 150 га талбайд эзлэн баригдаж байна. Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой. Эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил юм. Газрын тосны боловсруулах үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. МАХН болон бусад намууд Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор мэдэгдэл гаргалаа МАХН болон улс төрийн намын төлөөллүүд Оюутолгойн гэрээний талаар ард түмний дунд санал асуулга явуулья гэсэн байр суурийг илэрхийллээ. УИХ-аас байгуулагдсан Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтээ танилцуулах хугацаа энэ сарын 23-нд дуусч байгаа бөгөөд “Оюутолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийн Дэд хэсгүүдэд, МАХН, МНН, ИЗНН, МҮАН-ыг төлөөлөн ажилласан гишүүдийн санал, дүгнэлтэд үндэслэн мэдэгдэл гаргажээ. МАХН-ын дарга  Н.Энхбаяр  “Оюутолгой”-н гэрээ нь Монголын ард түмний эрх ашигт ноцтой хохирол учруулсан гэрээ юм. Иймд яаралтай  цуцалж, шинэ гэрээ байгуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж ажлын хэсэг байгуулсан юм. Үүнд хууль эрх зүй, хөрөнгө оруулагч, дэд бүтцийн хөгжил, байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл талаараа зөв, бурууг дүгнэлт гаргах дэд хэсгүүдийг байгуулсан. Дэд хэсгүүдэд МАХН, МНН, ИЗНН, МҮАН гэсэн дөрвөн намын төлөөлөгчид болон зарим иргэний хөдөлгөөний гишүүн ажилласан. Ийнхүү ажлын хэсэг  маргааш /06.23/ дүгнэлтээ танилцуулсан байх ёстой.  Дүгнэлтээ танилцуулахаас өмнө дэд хэсгүүдэд ажилласан бид том ажлын хэсэгт өөрийн байр суурийг илэрхийлэх нь зүйтэй хэмээн үзэж байр сууриа илэрхийлж байна. “Оюутолгой”-н гэрээ нь Үндсэн хууль зөрчсөн, нийгэм эдийн засгийн талаас Монгол Улсын ард түмний эрх ашигт хохирол учруулсан, Монгол Улсын урт хугацааны хөгжил болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн гэрээ юм. Иймд бид энэ гэрээг цуцлах хэрэгтэй, бид ямар аргаар цуцлах тодорхой байр сууриа илэрхийлсэн” гэлээ. 60 тэрбумын асуудлаар иргэдээс санал авна УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Тавантолгойн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар иргэдээс санал авч эхэлсэн.  Мөн УИХ-ын гишүүдийн гарын үсгийн цуглуулж эхэлсэн, бөгөөд  одоогоор 11 гишүүн  дэмжээд байна. Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь гарын үсэг зурсан тохиолдолд нээлттэй сонсгол явуулах эрхтэй” болдог юм. Нээлттэй сонсголын хуулийн дагуу 60 тэрбумын асуудалд холбогдсон нэр бүхий гурван хүн, гэрч, хууль хяналтын байгууллага, шинжээчид олон нийтийн өмнө нээлттэй сонсголд оролцох, мөн  УИХ-ын гишүүдийг ч уриалж байгаа юм. Мөн тэрээр УИХ-ын дарга М.Энхболдыг “60 тэрбум”-ын асуудал тодорхой болтол өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой гэсэн шаардлагыг тавиад байгаа юм. Тавантолгойн асуудлыг УИХ-ын чуулган завсарлахаас өмнө шийдэж чадах уу? УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт ээлжит бусаар хуралдаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгойн бүлэг ордыг цогцоор нь хөдөлгөх төслийг хэлэлцэж дэмжсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Ирэх долоо хоногийн Баасан гаригт чуулган завсарлана. Хаврын чуулганыг завсарлахаас өмнө Тавантолгойн төслийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхгүй бол намрын чуулган хүртэл хүлээж хугацаа алдах гээд байна. Мэдээж энэ том төслийг хөдөлгөхөд олон улсын зэх зээлд IPO гаргах шаардлага бий. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, зөвлөхүүдэд хандахаас эхлээд энэ ажлыг хийж гүйцэтгэж эхэлтэл багагүй хугацаа шаардагдана. Хамгийн багадаа зургаан сараас нэг жилийн хугацаа шаардлагатай. Бид хөрөнгө оруулалтаа татаад ТЭЗҮ-ээ зөв хийж чадвал Тавантолгойн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах нь ард иргэдэд хэрэгтэй юм. УИХ-ын гишүүдийн санааг зовоож буй гол асуудал нь байгаль, экологийн асуудал. Ажил эхлүүлэх хүртэл хугацаанд байгаль, экологийг хамгаалах асуудлаар төслийг хэрэгжүүлэгчдээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваад явна. Бид сүүлийн үеийн байгаль, экологид ээлтэй тоног төхөөрөмжийг ашиглах нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөн уг төслийг хэрэгжүүлэхдээ Монгол дахь боломжоо ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, 'Энержи Ресурс'-ын нүүрс угаах үйлдвэрийг бүрэн ашиглаж чадвал нэг жилд Монгол Улсын төсөвт 600 орчим тэрбум төгрөгийн татварын орлого орж ирэхээр байгаа. Энэ мэт бид боломжоо ашиглах хэрэгтэй”  гэлээ. Эх сурвалж:www.polit.mn      
Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

12 цаг 22 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Уржигдар 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Уржигдар 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12